• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лам хуврагуудийн өөрийгөө галдах туйлширсан үйл ажиллагаа нь буруу юм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-14 16:41:27

          Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Бүх Хятадын 11 дэх сонгуулийн АТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Төвд нутгийн лам хуврагууд өөрийгөө галдах туйлширсан үйл ажиллагаагаар нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг эвдэхийг хүсэхгүй байна гэжээ.

          Тэрээр цохон тэмдэглэхдээ, ТӨЗР болон Сычуань мужийн Төвд нутаг бол Хятадын салшгүй газар нутаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэтхэгийн Дармасалад байгуулагдсан "Төвдийн оргодол засгийн газар"гэгч нь Далай ламын шууд буюу дам нөлөөнд байдаг төр шашны нэгдэл бөгөөд ТӨЗР болон Төвд нутгийг эх орноос нь салгах зорилготой юм. Энэ асуудлаарх бидний зарчим, байр суурь өөрчлөгдөхгүй юм гэжээ.

          Вэнь Жябао хэлэхдээ, Төв засгийн газраас ТӨЗР-ыг хөгжүүлэх шинэ төслийг эрчимтэй хэрэгжүүлэх зэрэг нааштай арга хэмжээ авч байна. Бид үүгээр дамжуулан тариачин малчдын амьдралыг сайжруулна. Төвдийн эдийн засаг хөгжих хэрэгтэй, гэхдээ Төвдийн экологийн орчин болон соёлын уламжлалыг хамгаалах хэрэгтэй, бид Төвд үндэстний шашны эрх чөлөөг хүндэтгэнэ, тэдний шашны эрх чөлөөг хуулиар хамгаална. Бид мөн Төвд үндэстний ахан дүүстэй эрх тэгшээр харилцаж, хүндэтгэх байр сууриар хандана гэж гэжээ.\Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе