|
|
||
БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн 5-р чуулган 14-ний үдээс өмнө Бээжинд хэвлэлийн бага хурал хуралдаж, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао юанийн ханшийн талаарх асуултад хариулахдаа, юанийн ханш нэгэнт тэнцвэртэй төвшинд ойртсон гэсэн байна.
Тэрээр хэлэхдээ, валютын ханшийг Америк улс сонирхдог. 2005 оны валютын ханшийн өөрчлөлтөөс хойш, Хятад улсын бодит үр ашигтай валютын ханш нь 30%-иар дээшилсэн юм. Сэтгүүлчид нэг асуудлыг анхаарах хэрэгтэй, өнгөрсөн жилийн 9-р сараас эхлэн, Шянганы зах зээлийн хөрөнгөгүйгээр хийх солилцоо(NDF)нь хоёр чиглэлтэй хэлбэлзэлтэй байна. Энэ нь бидэнд, Хятадын юанийн ханш нь нэгэнт тэнцвэртэй төвшинд хүрсэн гэдгийг харуулж байгаа юм. Бид валютын ханшийн өөрчлөлтөө үргэлжлэн нэмэгдүүлж, ялангуяа хоёр чиглэлийн хэлбэлзэлтийг хэрэгжүүлэхэд ихээхэн хүч тавих болно гэжээ.
Тэрээр мөн хэлэхдээ, ноднин жилийн Хятадын байнгын чанартай данс GDP-гийн 2.8%-г эзэлж байна, олон улсын 3%-ын стандартаас бага байгаа бөгөөд олон улсын орлого зарлага болон барааны худалдаанд Хятад улс нэгэнт үндсэндээ тогтвортой болсон гэлээ.
Үүнээс гадна, Тэрээр хэлэхдээ, Хятад улс Доха-гийн хурлын зарчмыг баримтлан, чөлөөтэй худалдааг санал болгож, хамгаалах үзлийг эсэргүүцэж байна гэлээ. \ Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |