• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн 5-р чуулган Бээжинд өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2012-03-14 16:00:54

     14-ний өдөр БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн 5-р чуулган Бээжинд өндөрлөв. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан зэрэг нам төрийн удирдагчид хаалтын хуралд оролцов.

      Засгийн газрын ажлын тайлангийн тухай тогтоол, 2011 оны улс ардын аж ахуйн болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал ба 2012 оны улс ардын аж ахуйн болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тогтоол, 2011 оны төв ба орон нутгийн төсвийг хэрэгжүүлсэн байдал болон 2012 оны төв, орон нутгийн төсвийн тогтоол, эрүүгийн заргын хуульд засвар оруулах, Сянганы засаг захиргааны онцгой районы 12 дах удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчийг сонгох аргачлал ба Аомэний засаг захиргааны онцгой районы 12 дэх удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчийг сонгох аргачлалын тухай БХАТИХ-ын шийдвэр, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн тухай тогтоол, дээд шүүхийн ажлын тайлангийн тухай тогтоол, дээд прокурорын ажлын тайлангийн тухай тогтоол зэргийг хурлаас санал хураан батлав.

       БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө чуулган дээр хэлэхдээ, Энэ удаагийн БХАТИХ-ын сонгуулийн хугацаа эцсийн жилдээ явж байна. 4 жилийн турш, БХАТИХ хийгээд түүний Байнгын хороо хуулийн дагуу эрхээ хэрэгжүүлж, идэвхтэй ажиллаж, Хятадын онцлогтой социалист хуулийн системийг бүрдүүлэн боловсронгуй болгож, төвийн том бодлого шийдвэрийн хэрэгжилтийг урагшлуулж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах болон социалист шинэчлэлийг түргэн урагшлуулахад чухал хувь нэмэр оруулав гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, эдгээр жилийн арга туршлагыг нямбай дүгнэж, АТИХ-ын ажлын шинэ байдлыг байнга санаачилж, төрийн дээд эрхт байгууллагын чухал үүргийг сайтар бадруулах хэрэгтэй гэжээ.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе