• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өөрчлөлтийг эрс хэлбэрэлтгүй урагшлуулна

CRI       (GMT+08:00) 2012-03-14 17:27:33

      Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 14-ний өдөр Бээжинд өндөрлөж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао хурлын дараа дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзжээ. 3 цаг гаруйн хэвлэлийн бага хурал дээр дотоод гадаадын 14 сурвалжлагчийн асуусан Хятад улс эдийн засгийн өсөлтийн хурдыг юунд бууруулсан, улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулах, орлогын зөрөөг хэрхэн багасгах зэрэг Хятадын өөрчлөлт хөгжилтэй холбоотой олон асуултад Вэнь Жябаогийн өөрийн хэлсэнчлэн "нарийн бөгөөд нуух зүйлгүй" хариулжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятадын өөрчлөлт зангилаа үедээ орж, өөрчлөлтийг урагшлуулахаас биш зогсоож болохгүй, ялангуяа хойш ухрааж болохгүй. Зогсонги байдал болон алхам ухрах нь гарах гарцгүй гэжээ.

      Энэ оны Засгийн газрын ажлын тайланд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 7.5%-оор тогтоосон нь олон жилийн турш 8% байснаас буурсан юм. Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс эдийн засгийн өсөлтийг шинжлэх ухаан техникийн дэвшилд түшиглэн, хөдөлмөрлөх хүчний боловсролыг дээшлүүлэх тал руу шилжүүлж, өндөр чанартай өсөлтийг биелүүлнэ. Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ 47 триллион юаньд хүрч байгаа нөхцөлд ингэж өөрчлөлт хийж байгаагийн эцсийн зорилго нь Хятадын эдийн засгийн хөгжлийг ард олны амьжиргааг сайжруулахад хүргэхийн төлөө юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг тэнцвэргүй, зохицолдоо муутай, тогтворгүй зэрэг асуудлыг даван туулж, чанарыг чухалчилсан хөгжлийн замаар замнаж чадсан нь дэлхийн эдийн засгийн хөгжилд ч ашигтай юм. Өнөө бидний хувьд эдийн засгийн тогтвортой бөгөөд хурдтай хөгжлийг батлах, бүтцийг зохицуулах ба инфляцыг урьдчилан зохицуулах зэрэг гурван талын харилцааг зохицуулах нь чухал байна. Түүнчлэн бид адил хэмжээний эдийн засгийн нийт өртгөөр бүтээх эдийн засгийн үр ашиг улам их байх арга бодлого боловсруулж, ард түмэнд буян эдлүүлэхийг хүсэж байна гэжээ.

      Эдийн засгийн хөгжил ба өөрчлөлт гүнзгийрэхийн хэрээр Хятадын нийгэм өдүгээ хуваарилалт тэгш бус, итгэлцэл бүрэн бус, авилгал, хээл хахууль зэрэг бодит асуудал оршиж байна. Эдгээр хөгжлийн явц дахь асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт төдийгүй улс төрийн бүтцийн өөрчлөлт, ялангуяа нам болон төрийн тэргүүний бүтцийн өөрчлөлт шаардлагатай. Хятадын улс төрийн бүтцийн өөрчлөлтийг үндэсний байдалд түшиглэн хийх хэрэгтэйг тэрээр онцоллоо.

      Вэн Жябао цохон тэмдэглэхдээ, энэ засгийн газрын хугацаанд Хятадын эдийн засаг болон нийгэм мөн л хөгжсөөр иржээ. Хүний эрхийг батлах болон хүндэтгэхийг Хятадын үндсэн хуулиар баталсан байна, 900 сая тариачинтай энэ улс мянга гаруй жил хэрэгжүүлсэн хөдөө аж ахуйн татвараас чөлөөлсөн байна. 9 жилийн албан ёсны боловсрол түгээмэл болж, асрамж болон эм эмнэлэг зэрэг нийгмийн баталгааны систем улмаар төгөлдөржиж байна. Харин олон зүйлийн шалтгааны улмаас мөн л маш олон асуудал оршсоор байна. Энэ засгийн газар бүрэн эрхийнхээ хамгийн сүүлчийн жилд эдгээр асуудлыг шийдвэрлэхээр чармайн ажиллаж, иргэдэд дахин хэдэн бодитой, бэрх асуудлыг шийдвэрлэж өгнө гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, "Юуны өмнө орлогын хуваарилалтын механизмын өөрчлөлтийн ерөнхий төслийг боловсруулах явдал. Хоёрдугаарт хөдөө тосгоны нийтийн газрыг зээлдэн ашиглах нөхвөрийн тухай тогтоолыг боловсруулж хэрэгжүүлж, тариачдын дааж авсан газрын эрхийг хамгаалж баталгаажуулах явдал. Гуравдугаарт хот хөдөөгийн өндөр насны асрамжийн даатгалд бүхий л нутаг районы хүмүүсийг хамрах явдал болно. Дөрөвдүгээрт, шинэ стандартын дагуу ядуу хүн ам төвлөрсөн бүс нутгийн ядуурлыг бууруулах ажлыг тал бүрээр ахиулах явдал. Тавд, улсын төсөвтөө боловсролын салбарын санхүүжилтийн GDP-д эзлэх харьцааг 4% болгосон болохоор одоо энэхүү зорилтыг биелүүлэхээр чармайж ажиллах бөгөөд төсвийн зардлыг зүй зохистой хэрэглэж ашиглахыг батлах хэрэгтэй" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе