|
|
||
АТИХ-ын төлөөлөгч, УТЗЗ-ийн гишүүд ардын амьжиргааны асуудлыг халамжлан анхаарснаар, оршин суугчдаас татавар авах орлогын хэмжүүрийг зохицуулах эсэх асуудлаар 2012 оны "хоёр чуулган"-д санал дэвшүүлсэн байна.
2011 онд үл хөдлөх хөрөнгийн макро зохицуулалт анхны үр дүнгээ өгч, CPI-гийн үзүүлэлт сэргэсэн боловч оршин суугчдын өдөр тутамын хэрэглээ болон хүнсний үнэ нэмэгдсээр байна. Ингэснээр татвар авах орлогын хэмжүүрийг 3500 юань хэвээр байлгах эсэх асуудал дахин анхаарлын төвд оржээ. Шэнь Жэний Янь Шян компаниас ирсэн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн Чэн Зиле үзэхдээ, татвар авах орлогын хэмжүүрийг өсгөөд 8000 юань болгох ёстой гэжээ. Тэрээр үзэхдээ, өндөр орлоготой хүмүүсээс авах татварын хэмжээг нэмэгдүүлж, татвар авах орлогын хэмжүүрийг 8000 юань юм уу наанадаж 5000 юаниас бага байлгаж болохгүй юм. Энэ нь улс орны санхүүгийн орлогод муугаар нөлөөлөхгүйн зэрэгцээ ард түмэнд ханамжтай санагдах ба тэдний худалдан авах чадавхыг ч нэмэгдүүлэх болно гэжээ.\Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |