• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"DEEP" сэтгүүлд Монгол улсын түүх соёлтой холбоотой нийтлэл гаргасныг танилцуулах арга хэмжээ болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-15 15:53:46

Монгол улсаас Хятад улсад суугаа элчин сайд Ц.Сүхбаатар

    Хятадын шинжлэх ухаан, аялал жуулчлалын "DEEP" сэтгүүлд Монгол улсын түүх соёлтой холбоотой нийтлэл гарсныг танилцуулах арга хэмжээ 3-р сарын 15-ны өдөр Бээжинд боллоо. Уг арга хэмжээнд Монгол улсаас Хятад улсад суугаа элчин сайд Ц.Сүхбаатар, элчин зөвлөх Ц. Батбаяр, Хятадын "DEEP" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жоу Вэйжунь, хоёр орны холбогдох мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зэрэг нийт хориод хүн оролцож, Хятад Монгол хоёр орны соёлын солилцоо, аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

Элчин зөвлөх Ц. Батбаяр

    Мөн өдөр Монгол улсаас Хятад улсад суугаа элчин сайдын яаманд болсон уг арга хэмжээнд Монгол улсаас Хятад улсад суугаа элчин сайд Ц.Сүхбаатар үг хэлж тэмдэглэхдээ, "DEEP" сэтгүүл Монголын талаар дэлгэрэнгүй материал цуглуулж, нийтлэл гаргасантай холбогдуулан, Монгол Хятад хоёр орны харилцаа, ард түмэн хоорондын харилцан ойлголцол, соёлын солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаарх санал бодлоо солилцох зорилгоор уг арга хэмжээг зохиосон юм. "DEEP" сэтгүүлийн энэхүү нийтлэл нь Монголын түүх, амьдралыг бодитойгоор харуулсан аятайхан нийтлэл боллоо гэж би үзэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Хятад хоёр орны соёл, хүмүүнлэгийн талын хамтын ажиллагаа улам нягтарч байгаа. Хойшид хоёр орны соёлын солилцоо, иргэд хоорондын ойлголцлыг улам бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэжээ.

Хятадын "DEEP" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жоу Вэйжунь

    "DEEP" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Жоу Вэйжунь хэлэхдээ, энэхүү нийтлэл нь Монгол улсын тухай бодит ойлголтыг нэн олон Хятад уншигчдад өгч, улмаар Монгол улсад аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх замаар Монгол улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

    Уг арга хэмжээнд оролцогчид мөн "DEEP" сэтгүүлийн фото зураглаачийн Монгол улсад авсан фото зургийн үзэсгэлэнг сонирхсон байна.

    Хятадын шинжлэх ухаан, танин мэдэхүйн тэргүүлэх сэтгүүлүүдийн нэг "DEEP" сэтгүүл энэ оны 2 дугаар сарын дугаартаа "Чингис хааны мөрөөр" сэдэвт тусгай нийтлэл гаргаж, 2011 оны 8 дугаар сард Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдгоос эхлэн түүний мөнх нойрссон Эзэнхороо хүртэл явснаа фото зурагтай тэмдэглэл болгон нийтэлсэн юм. \Мэдээлсэн сэтгүүлч Сарантуяа, Болор \

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе