![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Бээжингийн цагаар 2012 оны 3-р сарын 16-ны өдрийн 5 цагт Хятадын 50, 66-р хөлгийн цуваагаас бүрдсэн тэнгисийн тогтмол эргүүлийн флот Дяо Юй Дао арал болон түүний харъяа арал ултригуудын ойролцоох тэнгист эргүүл хийж байна.
Далай тэнгисийн үндэсний газар мэдэгдэхдээ, Хятадын тэнгисийн хяналт бол далай тэнгисийн үндэсний газрын удирдлага доорхи далай тэнгист хууль хэрэгжүүлэх ерөнхий хүчин, холбогдох хууль ба мэргэжлийн үүргийн дагуу Хятадын тэнгисийн эрх ашгийг хамгаалдаг юм. Дяо Юй арал болон түүний харъяа арал ултригуудын бүрэн эрхийн асуудлаарх Хятадын засгийн газрын байр суурийг энэ удаагийн эргүүлийн ажиллагаа тодорхойллоо гэжээ.
Дяо Юй арал болон түүний харъяа арлууд эртнээс Хятадын уугал нутаг, Хятад улс эдгээр газарт маргашгүй бүрэн эрхтэй юм. Төрийн зөвлөл батлан зөвшөөрснөөр, 2012 оны 3-р сарын 3-ны өдөр Дяо Юй Дао арал болон түүний харъяа арлуудыг багтаасан 71 арал олтрогийн нэр томьёог Далай тэнгисийн үндэсний газар болон иргэний засаг захиргааны газраас олонд нийтэлсэн юм.
2006 оны 7-р сарын 20-ны өдрөөс Хятад өөрийн тэнгисийн харъяа районд эрхээ хамгаалж, хууль хэрэгжүүлэх тогтмол эргүүлийн ажиллагаа өрнүүлж, 2008 оны 12-р сарын 8-ны өдөр Хятадын тэнгисийн хяналтын флот Дяо Юй Дао арал болон түүний харъяа арал олтригуудын ойролцоох тэнгист эргүүл хийсэн юм.\Ч. Гантөмөр орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |