• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юаний дээд нийслэлийг дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажил хангагдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-16 15:08:21

      16-ны өдөр Хятадын Юанийн дээд нийслэлийн албан ёсны веб сайт нээгдлээ. Өнөөгийн байдлаар, 2012 онд Хятад улсаас дэлхийн соёлын өвд бүртгүүлэх жагсаалтад Юанийн дээд нийслэлийн туурь орсон бөгөөд холбогдох ажил нэгэнт бэлэн болжээ.

      Өвөр Монголын Шулуун хөх хошууны нутагт орших Юанийн дээд нийслэлийн туурь бол Хятадын умартын нүүдэлчин үндэстний хамгийн том нийслэлийн туурь ба 740 гаруй жилийн түүхтэй. 13, 14-р зуунд Юанийн дээд нийслэл нь дэлхийн улс төр, эдийн засаг, соёл, цэрэг дайн болон шинжлэх ухаан техникийн төв байж, "дэлхийн зүрх" хэмээгдэж байв. Юань гүрнийг үндэслэн байгуулагч Хубилай хаан энд хаан ширээнд сууж, үүний дараагаар 11 хаан үе улиран суурин залгамжилж, 99 жил оршин тогтнож, эцэстээ тариачны бослогоор нурсан юм. 2012 оны 7-р сард ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн комисс санал хурааж, дэлхийн соёлын өвд Юанийн дээд нийслэлийн туурийг оруулах эсэхийг шийдэх юм.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе