![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
2012 оны 9-р сард зүүн хойд Азийн 8-р яармаг Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Чанчүн хотод болно. 16-ны өдөр болсон зүүн хойд Азийн 8-р яармагийн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны яамны дэд сайд Чэн Жянь хэлэхдээ, Хятад улс зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжлийн шаардлагад зохицуулж, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх явдлыг биелүүлж, Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн байгуулалт болон зүүн хойд Азийн эдийн засгийн цогцыг тал бүрээр дэмжиж, түргэтгэнэ гэжээ.
Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны зүүн хойд нутгийг хөгжүүлэх газрын шалгагч Ван Шү нянь танилцуулахдаа, 2012 онд тусгай үзэсгэлэн, хэвлэлийн бага хурал зэргээр яармагийн агуулгыг цаашид баяжуулж, зүүн хойд Азийн яармагийг сайтар зохион байгуулахыг дэмжих ба хамтын ажиллагааг ахиулах үүднээс аж үйлдвэрийн хуучин баазыг даруй сэргээхээр идэвхтэй ажиллана гэжээ.
Зүүн хойдын яармаг бол Хятад хийгээд зүүн хойд Азийн орнуудын эдийн засаг худалдааны харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах Хятадын засгийн газраас авч байгаа идэвхтэй ажиллагаа юм, мөн Хятад болон зүүн хойд Азийн орнуудын харилцан ашигтай, хамтын амжилттай урт хугацааны хамтын ажиллагааны нээлттэй тавцан болгон бүтээн байгуулах зорилготой юм.7 жилийн турш зүүн хойд Азийн яармаг 810 тэрбум юанийн гаднын хөрөнгийг татсан байна. \Ч. Гантөмөр орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |