• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд төгсөх оюутнуудыг ажлаар хангахыг эрчтэй дэмжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-16 17:02:46

       Төвдийн харьяалалтай төгсөх оюутнуудыг ажлаар бүрэн хангахын тулд ТӨЗР саяхан их дээд сургуулийн төгсөх оюутнууд ажил олоход туслах цуврал бодлого боловсруулжээ.

       Энэ онд Төвд 230 сая юаниар засгийн газраас буяны шинжтэй ажлын байр худалдан авах ба дахин ажил эрхлэх нөхөн олговор өгөх, төрийн албаны ажлын байрыг нэмэгдүүлэх, их дээд сургуулийн төгсөх оюутнуудад тохирсон буяны ажил төрлийн ажлын байрыг нээх зэрэгт зарцуулах арга хэмжээ авах юм. Үүний зэрэгцээ ажлаар хангаж Төвдөд туслах механизмыг байгуулж, Төвдийн их дээд сургууль төгссөн оюутнууд гадагшаа гарч ажиллах ба мэргэжил дээшлүүлэхийг урагшлуулна гэжээ.

       Эх сурвалжид мэдээлснээр, 2011 онд ТӨЗР-ны засгийн газраас төрийн албаны ажлын байр 13 мянга, шинээр бүрдүүлсэн буяны чанартай ажлын байр 4300-г гаргаж, мөн онд төгссөн оюутнууд үндсэндээ бүгд ажлаар хангагджээ. \орчуулсан Алтанхуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе