|
|
||
Хятадын эмнэлэг эрүүл мэндийн үйлсийн хөгжлийн сан саяхан Бээжин хотод 34 "эрүүл Хятад орны нүүдлийн эмнэлэг" хандивлах ёслол хийж, одоогоор уг сангаас үйлдвэрлэн хандивласан 100 нүүдлийн эмнэлэг Өвөр Монгол, Хөхнуур, Төвд зэрэг 7 муж районы малчин тариачдад шинжилгээний үйлчилгээг хангах болжээ.
Хятадын эм эмнэлэг эрүүл мэндийн үйлсийн хөгжлийн сангийн хэрэг эрхлэх дарга Ван Яньфэн танилцуулж хэлэхдээ, уг байгууллагын 80 сая юанийн хөрөнгө оруулж үйлдвэрлэсэн "нүүдэл эмнэлэг"-ийн 100 машин Өвөр Монгол, Хөхнуур, Төвд, Юннань, Хэбэй, Бээжин зэрэг муж хотын малчин тариачинд үйлчилж байна. "Нүүдлийн эмнэлэг"-ийг 2007 оны 5-р сарад ашиглалтад оруулснаас нааш, давхардсан тоогоор 30 сая гаруй хүн үр өгөөжийг нь хүртэж, иргэдийн 200 сая юанийн зардлыг хэмнэж өгсөн гэжээ. \Урьхан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |