|
|
||
"Нүүрс ба цахилгаан эрчим хүчний бааз" болох Хятадын Шань Ши мужийн Шүө Жөү хотод нүүрс, цахилгааныг дагалдаад чулуун нүүрс, нунтаг нүүрс , жонш зэрэг "аж үйлдвэрийн хог" хаягдал маш их гардаг .
"12-р таван жил"-ийн төлөвлөгөөний дагуу 2011-2015 онуудад Хятадын аж үйлдвэрийн хатуу хог хаягдлын 72%-ийг дахин бүрэн ашиглах болно. Дээрх зорилтыг биелүүлэхийн тулд аж үйлдвэрийн хатуу хог хаягдлыг бүрэн ашиглах цэгүүдийг орон нутагт байгуулах юм байна.
2011 оны эхээр, Хятад улс Юнь Нань мужийн Гэ Жю зэрэг 12 газар нутагт "аж үйлдвэрийн хатуу хог хаягдлыг бүрэн ашиглах бааз байгуулах" ажлыг эхлүүлсэн байна. Ингэснээр нунтаг нүүрс, чулуун нүүрс, хаягдал эрдэс болон хайлшны шаар зэрэг аж үйлдвэрийн хатуу хог хаягдлыг бүрэн ашиглах ажил өрнөсөн байна.
Эхний 12 туршилтын газрын ихэнх нь төв баруун хэсгийн мужид, үүнд ӨМӨЗР-ы Ордос, Хэ Бэй мужийн Чэн Дэ, Шань Ши мужийн Шүө Жөү зэрэг газрууд багтжээ. 1 жил гаруйн турш, эдгээр олон туршилтын газар дахь үйл ажиллагаанууд амжилттай явагдаж байна.\Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |