|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн Хөгжил судалгааны төвөөс зохион байгуулсан 2012 Хятадын хөгжлийн дээд чуулга уулзалтын жил тутмын ээлжит хурал 17-ны өдөр Бээжинд боллоо. 18-ны үдийн өмнө болсон чуулга уулзалтын нээлтэд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян оролцож, үг хэлсэн байна.
2012 он бол Хятадын "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний чухал зангилаа үе юм, сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал хувь нэмэр оруулсан орны хувьд, Хятад улсын эдийн засгийн эрүүл тогтвортой өсөлтийг хэрхэн хангах , эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэсгэж, эдийн засаг нийгмийн хөгжлийн ээдрээтэй асуудлыг хэрхэн зохицуулах зэргийг энэ удаагийн чуулга уулзалт дээр ихээхэн анхаарсан байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь "Хятад ба дэлхий, макро эдийн засаг болон бүтцийн зохицуулалт" уриан дор болж, дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгжийн 70 гаруй удирдагч, олон улсын байгууллагын өндөр дээд албаны хүмүүс болон олон улсын нэрт эрдэмтэн, мөн Хятадын засгийн газар, эрдэм шинжилгээний салбар болон аж ахуйн нэгжийн нэр нөлөө бүхий бодлого тогтоогчид, судлаачид, удирдагч нарын зэрэг 130 гаруй хүмүүс энэ удаагийн чуулга уулзалтад оролцжээ. 3 хоног явагдах чуулга уулзалтын хугацаанд тэд макро эдийн засгийн тогтвортой байдал болон бүтцийн зохицуулалт, санхүүгийн бодлого, татварын тогтолцооны өөрчлөлт, эдийн засгийн дотоод гадаад тэнцэл, шинжлэх ухаан технологи, шинийг санаачлах зэрэг сэдвүүдээр гүнзгий судлан ярилцах юм.\Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |