• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

300 сая гаруй юань зарцуулж Лавран хийдийг засан сэлбэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-18 16:52:00
      300 гаруй жилийн нүүрийг үзсэн Лавран хийд энэ онд томоохон цар хүрээний түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах засвар болон дэд бүтцийн байгуулалтыг хийх юм байна. Ганьсу мужийн Ганьнаний Төвд үндэстний өөртөө засах жөүгийн Шяхэ сяиньд байдаг Лавран хийд бол Хятадын Төвд уламжлалын Шарын шашны гол 6 том сүм хийдийн нэг юм. Энэхүү барилгад нийт 300 сая гаруй юань зарцуулж, энэ оны сүүлийн хагас жилээс ажлаа бүрэн эхлүүлж, 5 жилийн хугацаанд барилгын ажлаа дуусгах юм байна.
  
      Лавран хийд нь Чин улсын Энх Амгалан хааны 48-р он, даруй 1709 онд байгуулагдсан юм. 300 гаруй жилийн турш, Хий очрын дацан, Дүйнхор дацан зэрэг 6 том сүм хийдийг шинэтгэн өргөтгөж байгуулсан юм.

      Сүүлийн жилүүдэд, улсаас Лавран хийдэд олон удаа хөрөнгө мөнгө зарцуулан засч сэлбэсэн боловч хийдийн доторх барилгын гол материал нь чулуун мод болон шавар модны бүтэцтэй болохоор он жилийн идэгдэл зэрэг хүчин зүйлээс болж хэсэг барилга нь муудаж, дотор нь байгаа их хэмжээний зураг сийлбэр, түүх соёлын дурсгалт зүйл, бурхны ном судар нь ихээхэн гэмтсэн байна. Ийнхүү маш олон барилга сүм хийд эвдэрч нурсан нь сүмийн барилга болон түүх соёлын аюулгүй байдалд заналхийлэл болж байна.
  Хятадын засгийн газар түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалж, сүм хийдийн дэд бүтцийн байгуулалтыг шинэчлэх, сүм хийдийн дурсгалт зүйлийн үзүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний тоног төхөөрөмжийн байгуулалтыг эрчимжүүлэн, Лавран хийдийг засан сэлбэхийн төлөө улсаас 300 сая гаруй юаний хөрөнгө мөнгө зарцуулахаар төлөвлөж байна. \Рэнчинсоо орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе