|
|
||
Олон улсын валютын сангийн ерөнхий захирал Чристине Лагарде 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв тун хэврэг байгаа байдалд, Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэг оруулсан юм. Хятад улс дэлхийн бодлого боловсруулахад үргэлжлэн хүчин зүтгэл оруулахын зэрэгцээ өөрийн эдийн засгийн шинэ хэлбэрээ олохыг хүсэж байна гэлээ.
Чристине Лагарде ярианд дундаа Хятад улсын өнгөрсөн 30 жилийн турших амжилт ололтыг өндрөөр үнэлж, ялангуяа олон улсын санхүүгийн хямрал гарсны дараа Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал болон хөгжилд оруулсан хүчин зүтгэл нь тун их юм гэлээ. Тэрээр мөн хэлэхдээ, Хятад улс хэрэв эдийн засгийн өсөлт болон тогтвортой байдалд түлхэц болоогүй бол дэлхийн эдийн засгийн байдал нь улс бэрхшээл байж болзошгүй гэсэн байна. \ Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |