Ордосын олон улсын 2-р наадам 8-р сарын 27-ноос 9-р сарын 3-ны өдрүүдэд ӨМӨЗР-ны Ордос хотод болно.
Энэ наадам спортын тэмцээн, соёл урлагийн үйл ажиллагаа, үзэсгэлэн, нийтийг хамарсан үйл ажиллагаа, эдийн засаг худалдаа соёлын солилцоо зэрэг 5 томоохон хэсэгтэй юм.
40 гаруй улс орон болон бүс нутгийн спортын төлөөлөгчид, сонирхогчид, 15 орны урлагийн хамтлаг, дотоодын 15 муж хот, өөртөө засах районы спортын төлөөлөгчид болон сонирхогчид ӨМӨЗР-ны бусад 11 аймаг хотын спортын төлөөлөгчид болон сонирхогчдыг наадамд урьж оролцуулах юм. \Сайн-Өлзий орчуулав\