• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Япон Хятадын харилцааны тухай тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-21 17:17:40

    Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хүн Лэй 21-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Япон бодит бодлогоо тогтоохдоо Хятад, Япон хоёр орны харилцаатай холбоотой чухал ойлголцлуудыг бодитоор харуулахыг Хятадын тал хүсч байна гэжээ.

    Японы ерөнхий сайд Юшихико Нота сүүлийн үед Японы батлан хамгаалахын их сургуулийн төгсөлтийнх ёслолын үйл ажиллагаанд оролцож хэлэхдээ, БНАСАУ цөмийн болон пуужингийн асуудлаар шинэ байдалтай болж, Хятад улс цэргийн хүчээ улам чангаруулж, далай тэнгис дэх үйл ажиллагааг ихээхэн идэвхжүүлж, Японы эргэн тойронд ноцтой ээдрээтэй байдал бий болж байна гэжээ.
Үүнтэй холбогдуулан Хүн Лэй хэлэхдээ, Юшихико Нота түрүү жилийн 12-р сард Хятадад айлчлахдаа Хятадын хөгжил нь Япон болон дэлхий дахинын хувьд аз тохиол юм гэж тодорхойлсон юм. Хятад Япон хоёр тал 4 дэх улс төрийн баримт бичигт хоёр орон харилцан хамтын ажиллагааны түнш байх , харилцан заналхийлэхгүй байх, энх тайвнаар хөгжихийг харилцан дэмжинэ гэж тодорхойлжээ. Энэхүү чухал нийтлэг ойлголцол нь Японы бодит бодлогод үнэнхүү тусгалаа олохыг Хятадын тал хүсч байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе