|
|
||
3-р сарын 26-27-ны өдрүүдэд дэлхийн 50 гаруй улс орон болон олон улсын байгууллагын удирдагчид Өмнөд Солонгосын Сөүлд цугларч, цөмийн аюулгүйн дээд хэмжээний хоёр дах уулзалтад оролцоно. Хятад улсын дарга Хү Жиньтао уг уулзалтад ололцож, цөмийн аюулгүйн салбарт авч буй Хятадын бодлого болон чухал арга хэмжээнүүдийг тодорхойлон өгүүлнэ. Хятадын нэрт эрдэмтэн Чю Шин манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, одоогийн олон улсын хамтын нийгэмлэг цөмийн аюулгүй байдлын асуудлаар ноцтой сорилттой тулгарч байна. Цөмийн аюулгүй байдлыг биелүүлэхэд дэлхийн хэмжээнд сайжруулахыг эрчимжүүлэх шаардлагатай, цөмийн халдлагын заналхийллийг үр дүнтэй эсэргүүцэхэд уг үндсээр нь засахыг баримтлах хэрэгтэй гэжээ.
Сөүлд болох гэж байгаа уулзалт болон түүнээс өмнө болсон Вашингтоны дээд хэмжээний уулзалтын авч хэлэлцэх гол сэдэв нь бүр цөмийн аюулгүй байдал болно. Энэхүү хоёр дээд хэмжээний уулзалтын дэвсгэр байдлын талаар Хятадын олон улсын асуудлаарх судалгааны газрын дарга Чю Шин хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд цөмийн төхөөрөмж, цөмийн эрчим хүч ихээхэн хөгжиж, улам олон улс орон цөмийн эрчим хүчтэй болсон эсвэл түүнийг түшиглэх болж, цөмийн эрчим хүчийг түгээх хандлагатай байна. Одоогоор нэг талаас олон улс дахь зарим зөрчил улам хурцдаж, зарим бүс нутагт донсолж тэр ч бүү хэл дайн дажин гарч байна.
Мөргөлдөөн, ядуурал зэрэг асуудал гарснаар терроризмыг даамжруулах хүчин зүйл бий болсон байна. Энэ нь цөмийн төхөөрөмжийн аюулгүй байдлыг хамгаалах, цөмийн материалыг найдвартай тээвэрлэх, хадгалах, шийдвэрлэхэд сорилт болсон байна. Энэхүү байдалд тулгуурлан, 2010 онд Вашингтонд цөмийн аюулгүйн дээд хэмжээний уулзалт, энэ онд Сөүлд цөмийн аюулгүйн дээд хэмжээний хоёр дахь уулзалт хийх гэж байна гэжээ.
Цөмийн эрчим хүчийг нээж ашиглах нь 20-р зууны хүн төрөлхтний хамгийн агуу их шинжлэх ухааны амжилтын нэг юм. Шинэ зуунд орсноос хойш цаг уурын өөрчлөлтийг даван туулах, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд цөмийн эрчим хүчний шаардлага ихээр нэмэгдэж, цөмийн эрчим хүч болон улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжил улам нягт болов. Цөмийн аюулгүй салбар дахь аливаа гамшиг нь зөвхөн нэг орноор зогсохгүй юм. Иймээс Чю Шин дэлхийн хэмжээнд засч сайжруулах хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна.
Хэрвээ Цөмийн аюулгүйн байдалд осол гарвал хор уршиг нь хил дамнах болно. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн хэмжээнд засч сайжруулах хэрэгтэй. Олон улсын хамтын нийгэмлэг нь олон улсын хуул зүйн тогтолцоог боловсронгуй болгох, холбогдох мэдээллийг солилцох, шинжлэх ухаан техникийг хуваалцах, аюулгүй байдлыг хамгаалах нөхцөл боломжийг хамтдаа бүрэлдүүлэх зэрэг талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж Чю Шин тэмдэглэжээ.
Олон улсын цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагаанд Хятад улс маш идэвхтэй оролцсоор байна. Хятад улс "цөмийн терроризмд дэлхийн хэмжээнд цохилт өгөх санаачилга"-ыг үүсгэсэн түнш орон, олон орнуудтай хоёр талын солилцоотой байсаар ирсэн юм. Хятад, Япон, Өмнөд Солонгос бол цөмийн эрчим хүч хөгжсөн орнууд. Ноднингийн Хятад, Япон, Өмнөд Солонгосын Сөүлд болсон дээд хэмжээний уулзалтаар 3 орны удирдагчид цөмийн эрчим хүчний аюулгүйн байдлын талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг тусгайлан онцолсон юм. Хятад улс ч хөгжиж байгаа зарим оронтой хамтран ажиллаж, холбогдох ажилтныг бэлтгэхэд нь туслав. 2010 онд Вашингтоны цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт дээр Хятад улсын дарга Хү Жиньтао Хятадад улсад цөмийн аюулгүй байдлын үлгэр жишээ төвийг байгуулах талаар болон бүс нутгийн цөмийн аюулгүйн хамтын ажиллагааны талаар үүргээ цаашид гүйцэтгэнэ гэж амласан юм. /Баясгалан орчуулав /
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |