|
|
||
Хятадын ОУР-гийн мэдээ: нийт 2 тэрбум 600 сая юанийн хөрөнгө оруулалттай иргэдийн амьжиргааг сайжруулах 100 гаруй төслийг 20-ны өдөр Төвдийн Мө Жу Гун Ка сяньд эхлүүлжээ.
Эх сурвалжаас үзвэл, энэхүү бүтээн байгуулалтын төсөл иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, уул уурхай зэрэг салбарыг хамарсан байна.
Мө Жу Гун Ка сянь Лхас хотын зүүн хэсэгт байрладаг бөгөөд уул уурхайн эх баялаг ихтэй. Сүүлийн жилүүдэд Мө Жу Гун Ка сянь уул уурхай болон аялал жуулчлалыг хөгжүүлж, ноднин жил бүх сянийн татварын орлого 200 сая юаниас давж, өнөөгийн байдлаар Төвдийн хамгийн их татварын орлоготой сянь болсон байна. \Сайн-Өлзий орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |