|
|
||
БНАСАУ ирэх сард дагуул хөөргөхөөс өмнө Япон улс газар дээр болон тэнгис дээр хориглох пуужин байрлуулж магадгүй болоод байна. БНАСАУ-ын хиймэл дагуулыг хөөргөх зөөгч пуужин Японы харьяа агаараар дамжвал Япон улс үүнийг харван унагааж магадгүй гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Наоки Танака 21-ний өдөр мэдээлжээ.
Тэрээр хэлэхдээ, БНАСАУ-ын хиймэл дагуул хөөргөхөөс үүсэх уршигийг арилгахыг Япон улс бодолхийлж байна. Үүнд сөнөөгч хөлөг онгоц болон хөөргөх талбайн ойролцоо пуужин хөөргөх хөдөлгөөнт аппарат байрлуулах зэрэг орж байна гэжээ. Японы засгийн газар пуужин байрлуулахтай холбоотой дэлгэрэнгүй төслийг батлаагүй байна гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, БНАСАУ-ын хөөргөхөөр төлөвлөж байгаа "Унха-3" зөөгч пуужин Окинава арлыг оролцуулан Японы баруун бүсийн нутгаар нисч гарах магадлалтай юм байна. Пуужинг хөөргөх ажил амжилтгүй болох болон буцаахад Японы аюулгүй байдалд заналхийлж магадгүй юм гэж Японы тал үзэж байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |