• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын цөлжилт намжив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-21 16:27:29

  Саяхан ӨМӨЗР-ы Ой аж ахуйн танхимаас  мэдээлснээр, Хятадын газар нутгийн тачирдалт цөлжилтийн байдалд хийсэн хайгуул шинжилгээний дүнд харуулснаар, Өвөр Монголын Өөртөө Засах Район 2009 онд тачир газрын талбай нь 1999 оныхоос 2 сая 70 мянган га-гаар багасаж, цөлжсөн газрын талбай хэмжээ нь 610 мянган га-гаар  багассан байна.

  Өвөр Монгол бол Хятадын цөлжилтөөс  сэргийлж засах чухал бүс нутаг,  өөртөө засах районы харьяанд Бадаан-Жаран, Тэнгэр элс, Улаан-Бух, Хөвчийн элс зэрэг элсэн цөл болон Муу-Усан, Хулан-Шарга, Хорчин, Хөлөн-Буйр, Үзэмчин зэрэг таван том элсэрхэг газар нутаг байдаг.

  ӨМӨЗР-ы байгалийн ойн нөөц баялгийг хамгаалах газрын дарга Дүн Жяньлиний танилцуулснаар, олон жилийн турш ӨМӨЗР өндөрлөг газар нутгийн тариан газрыг ой модоор хашиж халхлах, уулархаг нутагт хүн хүчээр болон нисэх онгоцоор мод тарих зэрэг аргыг ашиглан, ой мод болон өвс бэлчээрийг нэмэгдүүлж, газрын хөрсний идэгдлээс сэргийлж байна. Одоо Өвөр Монголын харьяан дахь 5 том элсэн цөлийн эргэн тойрны засаж хамгаалах гол чухал бүсийн цөлжилтийг тогтоон барьж, элсэн цөлийн талбайн хэмжээ нь тогтворжсон байна. Үүний зэрэгцээ 5 том элсэрхэг газар нутгийн ой мод болон өвс бэлчээрийн хэмжээ  нэмэгдсэн байна гэжээ.

  ӨМӨЗР-ы цаг уурын газрын шинжилгээгээр  сүүлийн жилүүдэд Өвөр Монголын нутаг дээр элсэн шуурга босох нь улам багасах хандлагатай болж байна.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе