|
|
||
Сөүлд болох Цөмийн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Хятадын тал голлон цөмийн материал болон цөмийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг эрчимжүүлэх талын бодлого, санал санаачилгаа тайлбарлаж, цөмийн аюулгүйн байдлын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг улам ахиулах болно гэж Хятадын ГХЯ-ны сайдын туслах Мао Жаошүй 20-ны өдөр хэлжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао Сөүлд болох цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулга уулзалт болон БРИКС-ийн орнуудын удирдагч нарын 4-р яриа уулзалтад оролцох, мөн Кампучи улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан Хятадын ГХЯ 20-ны өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал хийжээ. Ма Жаошүй хэлэхдээ, Сөүлд болох цөмийн аюулгүй байдлын талаарх энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт нь цөмийн материал болон тоног төхөөрөмжийн аюулгүйн асуудалд түлхүү анхаарлаа хандуулж, ялангуяа цөмийн терроризмоос сэргийлэх талаар гүнзгий судлан зөвшилцөх болно. Энэхүү чуулга уулзалтаар Хятадын тал цөмийн материал болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдал болон цөмийн терроризмоос сэргийлэх тал дээр өөрсдийн авсан арга хэмжээ, ололт амжилт, хэрэгжүүлэх гэж буй арга бодлого зэргийг тодорхойлж, олон улсын хамтын нийгэмлэг цөмийн аюулгүй байдлын асуудлаар ямар бодлого, санал санаачилгатай байгаа талаар ярилцаж, уг салбарын олон улсын хамтын ажиллагааг улам ахиулах болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |