• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөмийн аюулгүйн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-21 10:21:34

           Сөүлийн цөмийн аюулгүйн асуудлаарх дээд уулзалтаар, олон улсын цөмийн аюулгүйн асуудлаар хамран ажиллахын чухал болон тулгам чанарыг дэлхийн хэмжээнд өргөтгөж, бодитой хэрэгжүүлэх үе шатанд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мун Бак илэрхийлсэн байна.

           Цөмийн аюулгүйн асуудлаарх 2-р дээд уулзалт 3-р сарын 26-27-ны өдөр Сөүлд болно. Хурал нээгдэхээс өмнө, Ли Мун Бак сурвалжлагчид хэлэхдээ, цөмийн аюулгүйн асуудлаарх дээд уулзалт нь дэлхийн 7 тэрбум хүний энх тайван, аюулгүйн байдал түүнчлэн хойч үеийг хамгаалах энх тайвны дээд уулзалт мөн, түүнчлэн цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгох чухал алхам юм. Эдүгээ дэлхий дахинд 100 мянга гаруй цөмийн зэвсгийг үйлдэх плутони болон баяжуулсан уран байна. Тус хурлаас 20 мянга гаруй цөмийн зэвсэг үйлдэх плутони, баяжуулсан ураныг цөөрүүлэх асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгтэй нийтлэг ойлголтод хүрэхийг хүсэж байна гэжээ.

           Өмнөд Солонгос, Хятадын харилцааны талаар хэлэхдээ, хоёр орны харилцаа гүнзгийрч стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд хүрсэн бөгөөд хоёр орон нааштай яриа хэлэлцээ өрнүүлж, хоёр орны удирдагчид ч олон удаа хэлэлцээ хийсэн байна. Энэ онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцаа улам түргэн хөгжиж, ирээдүйд ч мөн хэвээр байна гэдэгт итгэж байна гэж тэрээр илэрхийлжээ. /Анар орчуулав/  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе