• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хурдны төмөр замын сүлжээ болон хурдны авто замын сүлжээг үндсэнд нь бүрдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-22 10:48:18

             Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 21-ний өдөр Төрийн Зөвлөлийн байнгын  ажлын хуралдааныг даргалан хуралдуулж,  "12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаан дахь зам тээврийн системийн ерөнхий төлөвлөгөө"-г хэлэлцэн баталжээ. Уг хуралдаанаар "12-р 5 жилийн төлөвлөгөө\2011--2015 он\"-ний хугацаанд Хятад улс үндэсний зэрэглэлийн хурдны төмөр замын сүлжээ ба хурдны авто замын сүлжээг үндсэнд нь бүрдүүлэхийг шаардсан байна.

            "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад улс аюулгүй байдлын хяналт удирдлага, чанарын удирдлагын хатуу дүрмийг тогтоон, зам тээврийн дүрэм журам, зураг төсөл, барилга байгуулалт, тээвэрлэлтийн олон үе шатанд түүнийг хэрэгжүүлэн, бүтцийг шилдэгжүүлж, тээврийн олон зүйлийн хэлбэрийг нэгтгэн хөгжүүлэн, зам тээврийн бүтцийг сайжруулан, ногоон хөгжлийг чухалчлан үзэж, нөөц баялгийг хэмнэж эрчимтэй ашиглан, байгаль орчинг нухацтай хамгаалах хэрэгтэй гэж уг хуралдаанаас мөн шаарджээ. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе