Хөдөө тосгоны 298 сая хүн амын ундны усны аюулгүйн асуудлыг зохицуулна
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2012-03-22 13:28:11
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 21-ний өдөр Төрийн Зөвлөлийн байнгын ажлын хурлыг даргалан хуралдуулж, "Хятадын хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдлын төслийн 12-р 5 жилийн төлөвлөгөө"-г авч хэлэлцэн баталсан байна. Уг хурлаас онцлохдоо, 2015 он гэхэд Хятад улс хөдөө тосгоны 298 сая хүн ам болон хөдөө тосгоны 114 мянган сургуулийн сурагчдын ундны усны аюулгүйн асуудлыг зохицуулж, Хятадын хөдөө тосгонд төвлөрөн суугаа хүн амын ундны уны хангамжийн харьцлыг 80% орчимд хүргэнэ гэжээ.
"12-р 5 жилийн төлөвлөгөө"-ий хугацаанд, Хятад улс оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буй ундны усны чанарын асуудал, ундны уснаас үүдэлтэй өвчлөл ихтэй нутгуудын ундны усны аюулгүй байдал, тухайлбал зарим нутагт ус ноцтой дутагдаж байгаа асуудлыг зохицуулах юм байна. Үүнээс гадна, усны нөөц баялгийн эх үүсвэр газрыг хамгаалах болон бохир уснаас урьдчилан сэргийлэхийг эрчимжүүлж, усны чанарын шинжилгээ хяналтын тогтолцоог сайжруулан, усны чанарыг баталгаажуулна гэж тус хурлаас онцолжээ. \Рэнчинсоо орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл