Зүүн хойд нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөг гаргав
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2012-03-22 16:05:05
Төрийн зөвлөл сүүлийн үед "Зүүн хойд нутгийг хөгжүүлэх 12-р 5 жилийн төлөвлөгөө"-г баталж, 2015 он гэхэд зүүн хойд нутгийг олон улсад өрсөлдөхүйц тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз, Хятадын шинээр хөгжиж буй түүхий эд материал болон эрчим хүчний баталгаажилтын бааз, худалдааны зорилготой үр тариа болон хөдөө тосгоны мал тариалангийн үйлдвэрийн чухал бааз, шинжлэх ухаан техникийг хөгжүүлэх шинийг бүтээх чухал бааз болгон бүтээн байгуулж, зүүн хойд Азийн нээлттэй чухал зангилаа газар болгохоор шийдсэн байна гэж Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо 21-ний өдөр мэдэгджээ.
Төлөвлөгөөний дагуу, 2015 он гэхэд, Хятадын зүүн хойд нутгийн хотжилт сууринжилтын хэмжээг 60%-д, үйлчилгээний салбарын нэмүү өсөлтийг 40%-д, үр тарианы нийт үйлдвэрлэлийн хүчнийг 126 сая тонноос давуулж, ойжуулалтын хэмжээг 37.5%-д тус тус хүргэх юм байна.
Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Дү Ин хэлэхдээ, Хятад улс зүүн хойд нутгийн тэнгис дагуух бүсийн нээлттэй байдлыг гүнзгийрүүлэх бөгөөд тэнгис дагуу нутгийн нээлттэй түвшнийг дээшлүүлж, Да-лянь, Даньдүн, Хэйхэ, Манжуур, Хуньчүнь, Сүйфэнь Хэ зэрэг хотуудын нээлттэй байдлыг өргөтгөж, Хятад, Оросын бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэжээ. \Рэнчинсоо орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл