• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад иргэд аюулгүй байдалд халдсан тухай мэдээлэл аваагүй байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-22 17:01:34

      Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун-Лэй 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын тал Малид гарсан цэргийн үймээнд анхаарлаа хандуулж байна, одоогийн байдлаар Хятад иргэдийн аюулгүй байдалд халдсан тухай мэдээлэл аваагүй байна, гэвч Хятадын тал энэ хэргийн байдалд үргэлжлэн анхаарлаа хандуулах болно гэжээ.

      Малийн нийслэл Бамакод 21-ний өдөр цэргийн үймээн гарчээ. Үүнтэй холбогдуулан Хун Лэй хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал хэрэг явдал нэн даруй намжиж, хэвийн байдлаа сэргээхийг хүсч байгаа бөгөөд холбогдох асуудлыг яриа хэлэлцээгээр дамжуулан зохицуулахыг Хятадын тал зорьж байна. Одоогийн байдлаар Хятад иргэдийн амь насны аюулгүй байдалд халдсан тухай мэдээлэл аваагүй байна, гэвч Хятадын тал хэргийн байдалд үргэлжлэн анхаарлаа хандуулах болно гэжээ. \Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе