• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн уламжлалт шашны сүм хийдийн удирдлагад гарсан өөрчлөлт

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-26 16:47:14
    Хятадын ТӨЗР болон Сичуань, Хөхнуур, Ганьсу, Юньнань зэрэг газар буддын шашны хэдэн мянган сүм хийд болон хэдэн арван мянган лам хувраг байдаг. Бүх нийтээрээ шашин шүтдэг Төвд нутагт уламжлалт буддын шашны сүм хийд болон лам хувраг нар сүсэгтэн олны шашин шүтлэгийн хэвийн хэрэгцээ шаардлагыг хангаж, Төвдийн уламжлалт буддын шашны соёлыг уламжлах үүрэг гүйцэтгэж байдаг юм.

    50 жилийн өмнө Төвд лам хувраг, ихэс дээдэс ноёрхсон феодалын хамжлагат нийгэмд байлаа. Хүн амын 5%-д хүрэхгүй ихэс дээдээс, сүм хийд болон түүний эрхтнүүд хуучин Төвдийн бүх тариалангийн талбай, малын бэлчээр, ой шугуй, уул ус гол горхи болон ихэнх мал сүргийг эзэгнэж, бас үлэмж хэмжээний хамжлагын болон гэрийн боол зарцалж байсан юм. Төвдийн буддын шашны дээд сургуулийн байнгын орлогч дарга Дугарцэрэн хэлэхдээ,

    Төр шашин хосолсон байдалд сүм хийдийн удирдлагыг хутагт хувилгаад болон ихэс дээдэс, язгууртнууд атгаж байдаг. Олонх лам хувраг удирдлагын талд ямарч эрхгүй байсан гэжээ.

    1959 онд Далай лам урвалгаан гаргаж гадаадад дүрвэснээс хойш, төв засгийн газар Төвдөд хамжлагат ёс болон төр шашин хосолсон журмыг цуцалж, ардчилсан өөрчлөлт хийсэн юм.

    Төвдийн 95%-н хамжлагын тариачин газар нутаг зэрэг үйлдвэрлэлийн материалтай боллоо. Шашин шүтлэгийг эрх чөлөөтэй байлгах бодлого хэрэгжүүлж, ард түмний лам хувраг болох эсэх эрх чөлөөг хамгаалж, сүм хийдийн феодалын эзэмшил, мөлжлөгө, боолчлол болон сүм хийдийн дотоодын феодалын удирдлага болон зэрэг дэсийн байгууллыг халж, шашны салбар бүлгүүдийн улс төрийн талын эрх тэгш байдлыг баталгаажуулж, сүм хийдийн олон нийтийн хөрөнгө мөнгө болон эд хөрөнгөд ардчилсан удирдлага хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн сан хөрөнгө болон лам хуврагуудын амьжиргаа, шашны хэвийн үйл ажиллагаанд зарцуулах болжээ. Сүм хийдийн лам хуврагууд хөдөлмөрлөх хүчний байдалдаа үндэслэж, газар эзэмшиж, сүм хийдийн удирдах зөвлөл нэгдэлтэй удирдан, үйлдвэрлэлийг зохион байгуулдаг болсон юм. Сүм хийдийн орлого хэвийн зарлага хүрэлцэхгүй үед засгийн газар нөхвөр өгдөг болжээ.

    50 гаруй жилийн турш Төвдийн уламжлалт буддын шашны сүм хийд ихээхэн хөгжлөө. Өнөө ТӨЗР-ны шашны бүлгүүдийн сүм хийд 1700 гаруйд хүрч, лам хуврагууд 46 мянгад хүрлээ.

    Дугарцэрэн хэлэхдээ, Феодалын хамжлагат ёсноос шууд социализм руу шилжсэн Төвдийн уламжлалт буддын шашны сүм хийд угаасаа нийгэмдээ зохицох шаардлагатай байсан юм. Өнгөрсөн зууны наяад оноос хойш лав хувраг болохоор хөдөөнөөс ирсэн тариачин малчид сүм хийдэд шавилахаасаа өмнө түүх ойлгохгүй, шашны бэлтгэл дамжаанд хамрагдах боломжгүй байсан юм. тэд лам болсноор орхимж өмссөн боловч үзэл санааны хувьд төдийл их өөрчлөлтгүй байсан юм.

    Тэдний түүх, бодит ахуй зэрэг олон талаар хязгаарлагдмал ойлголттой. Тэд өмнөх уламжлалыг л мөрддөг байсан. Гэвч Төвдийн уламжлалт буддын шашин бусад шашинтай адилгүй талтай байсан. тухайлбал Төвд түүхэндээ нэг хэсэг хугацаанд төр шашныг хослуулсан журам хэрэгжүүлж байсан, энэ нь орчин үеийн нийгмийн удирдлагатай эрс өөр байсан гэжээ.

    Тэр хэлэхдээ, Төвдийн сүм хийдийг удирдах дүрэм болон арга хэлбэр нь цаг үетэй зэрэгцэж урагшлах ёстой, харин түүхийн тэр чигээр нь мөрдөх аргагүй юм. хууль дүрэм болон шашны ёс жаягийг хүндэтгэдэг ардчилсан удирдлагын дүрэм бол бидний явах зүйтэй зөв зам юм гэжээ.

    Тэр хэлэхдээ, сүмийн удирдах зөвлөлийн гишүүдийг бэлтгэн хүмүүжүүлэхдээ шашны соёлыг хүндэтгэдэг, удирдлагын ур чадварыг чухалчлах хэрэгтэй. Ийм учраас Түвдийн буддын шашны дээд сургууль тусгай мэргэжилтэн урьж, шашны зөвлөлийн гишүүдэд хичээл зааж байна. Бид сүм хийдийн журам болон шинжлэх ухаанч удирдлагын өмнөөс олон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийг хүсч байна гэжээ.

    Түүнчлэн Төвдийн орон нутгийн засгийн газар лам хуврагуудын эрүүл мэнд эмчилгээ болон өндөр насны тэтгэмжийн асуудлыг хүч тавин зохицуулж байна. Ер нь эрүүл мэнд эмчилгээ болон өндөр насны асрамжийн даатгал бол өрх гэрийн бүртгэлтэй тухайн газрын шийдэх асуудал юм. Гэвч лам хуврагууд нутаг алслаж байдаг тулд засгийн газар тусгайлан бодлого гаргаж, өмнөх дүрмийг өөрчилж, аль сүм байгаа бол тэр нутгийн өндөр насны болон эмчилгээний даатгалд хамрагдах хэрэгтэй гэж тогтоосон байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе