|
|
||
Төрийн зөвлөлийн дэргэдэх Сянган, Аомений хэрэг эрхлэх албаны хариуцлагатан 26-ны өдөр сэтгүүлчид хэлэхдээ, Төрийн зөвлөлийн дэргэдэх Сянган, Аомений хэрэг эрхлэх алба Сянганы засаг захиргааны онцгой районы 4 дэх засаг даргаар сонгогдсон Лян Жэнь-инд баяр хүргэж, энэ удаагийн сонгууль тулгар хууль, Сянганы засаг захиргааны онцгой районы холбогдох сонгуулийн хуулийн хүрээнд явагдаж, нээлттэй, эрх тэрш шударга зарчмыг харууллаа гэжээ.
Төрийн зөвлөлийн дэргэдэх Сянган, Аомений хэрэг эрхлэх алба Сянганы засгийн газрын өргөн барьсан сонгуулийн тайланг хүлээн авч, тушаалд томилох холбогдох ажлыг гүйцэтгэж байна.
Төрийн зөвлөлийн дэргэдэх Сянган, Аомений хэрэг эрхлэх албаны хариуцлагатан мөн хэлэхдээ, Лян Жэнь-ин албан тушаалдаа орсны дараа, Сянганы засгийн газар, эвсэг нийгмийн олон салбарын хүмүүстэй хамтран чармайж, Сянганы цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө сэтгэл нэгдэн ажиллана гэдэгт итгэж байна гэжээ. /Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |