|
|
||
Америкийн сенатын гадаад харилцааны комисс 27-нд Хятадын Төвдийн асуудлаар тогтоол баталсан байна. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хүн Лэй 28-нд Бээжинд хэлэхдээ, Америкийн конгрессын зарим сенатууд үнэн худлыг хутган, хар цагааныг тонгоруулж, Төвдийн асуудал гэдгээр шалтаг болгон Хятадын дотоод хэрэгт гар дүрж байна. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна гэжээ.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хүн Лэй сэтгүүлчийн холбогдох асуултад хариулж хэлэхдээ, үнэн бодит байдлыг ойлгон, хэлбүү үзэл бодлоо орхиж, Хятадын дотоод хэрэгт гар дүрэх аливаа үйл ажиллагаагаа зогсоож, Хятад Америкийн харилцаанд тустай ажиллагаа түлхүү хийхийг Хятадын тал Америкийн конгрессын зарим сенатуудад сануулж байна гэжээ.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хүн Лэй онцолж хэлэхдээ, Хятадын засгийн газар үндэстнүүдийн ард түмний хууль ёсны эрх ашиг, шашин шүтлэгийн эрх чөлөөт байдлыг баталгаажуулахад хүчин зүтгэж байгаа юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |