|
|
||
"2012 Өвөр Монгол, Сянганы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны долоо хоног" 4-р сарын 10-14-ний өдрүүдэд Сянганы хурал -үзэсгэлэнгийн төвд болно.
Өвөр Монголын Өөртөө Засах Районы Ардын засгийн газрын нарийн бичгийн даргын орлогч Фэн Рэньфэй 28-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ӨМӨЗР-ны дарга Баатараар ахлуулсан 500 гаруй төлөөлөгчид Сянганд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулна гэжээ.
Арга хэмжээний долоо хоногийн хугацаанд Тал нутагт болвсон хүчнийг татах танилцуулах хурал, Өвөр Монголын аялал жуулчлалын тусгай сэдэвтэй танилцуулга, Өвөр Монголын Сянган, Аомэнь, Тайваньд буй хүмүүсийн цуглаан зэрэг арга хэмжээ зохиож, хоёр газрын аж ахуйн нэгжүүд мөн төслийн гэрээ хэлэлцээ, санал санууллагад гарын үсэг зурах юм гэж Фэн Рэньфэй хэллээ.
Тус арга хэмжээний долоо хоногийг ӨМӨЗР-ны ардын засгийн газраас зохион байгуулж, ӨМӨЗР-ны Худалдааны танхимаас хариуцаж, Сянганы худалдааны хөгжлийн газраас хамтран зохиох юм. /Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |