![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
1959 оны 3-р сард, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын Хорооны орлогч дарга бөгөөд ТӨЗР-ны Бэлтгэл комиссын дарга асан 14-р Далай лам Данзанжамц Төвдийн Өөртөө Засах Район байгуулж, үндэстний өөртөө засах журмыг хэрэгжүүлэх амлалтаа няцаж, Хятадын төрийн удирдагчийн үүрэг хариуцлагаасаа салж, Америкийн тагнуулын Төв газрын бэлтгэсэн тагнуулын хамгаалал доор Хятадаас салж Энэтхэгт очсон юм.
Төвдийн нийгмийн хөгжил Далай ламын явснаас болж зогсонги байдалд ороогүй. 14-р Банчин-Эрдэнэ Чойжижанцан ТӨЗР-ны Бэлтгэл комиссын даргын үүргийг гүйцэтгэгч болсон юм. 1959 оны 6-р сарын 28-ны өдөр, Банчин-Эрдэнэ Чойжижанцан ТӨЗР-ны Бэлтгэл комиссын 2-р бүгд хурлыг хуралдуулж, "Бүх Төвдийн Өөртөө Засах Районд ардчилсан өөрчлөлт хийх тогтоол" баталсан . 1959 оноос 1961 он хүртэл хоёр жилийн хугацаанд Төвдөд түүхэн ач холбогдолтой нийгмийн тогтолцооны үндсэн өөрчлөлт хийжээ.
1965 оны 9-р сард ТӨЗР байгуулагдлаа. Ардын төлөөлөгчдийн их хурлаар үндсэн тогтолцоо болгосон ХКН-р удирдуулсан олон нам хамтран ажилласан, улс төрийн зөвшилцөх журам болон үндэстний бүс нутгийн өөртөө засах дүрмээр үндсэн дүрэм болгосон улс төрийн тогтолцоог Төвдөд бүх талаар хэрэгжүүлсэн байна.
53 жил өнгөрлөө. Төвдийн аливаа өөрчлөлт нь чухамдаа хүний өөрчлөлт дээр илэрч байна. Өнөөдрийн ТӨЗР-ны 1 сая 200 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр дээр үндэстний бүтэц үндсэндээ өөрчлөгдөөгүй, Төвд үндэстэн 90-ээс дээш хувийг эзэлсэн нөхцөлд Төвдийн хүн ам тухайн жилийн 1 саяас өнөөдрийн 3 саяд хүрч, дундаж наслалт 1951 онд 35.5 байсан бол одоо 67 болжээ.
2009 оны 1-р сарын 19-ний өдөр ТӨЗР-ны Ардын төлөөлөгчдын их хурлаас жил бүрийн 3-р сарын 28-ны өдрийг Төвдийн сая сая иргэн хамжлагаас чөлөөлөгдсөн тэмдэглэлт өдөр болгосны учир бол хүмүүс Төвдийн түүхэнд шашин төр хосолсон феодалын хамжлагын боолын тогтолцоо байсныг мартаж болохгүй, 50 жилийн өмнө Төвдөд хийсэн түүхийг хувиргасан нийгмийн өөрчлөлтийг мартаж болохгүй, мөн Төвдийн эзэн бол төвдийн ард түмэн, харин 14-р Далай лам биш гэдгийг дэлхий дахинд мэдрүүлэх гэсэнд байгаа юм. \Сайн-Өлзий орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |