• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд болон эх газрын хүн амын шилжилт суурьшилт нийгмийн эвсэг зохицонгуй хөгжилд тустай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-03-30 14:15:25

    Хүн амын нүүдэл суудал түүхэнд байсаар ирсэн, Хятадад ч мөн ялгаагүй. Өнө удаан түүх соёлтой, өргөн уудам нутаг дэвсгэртэй, 56 үндэстэнтэй хүн ам ихтэй том гүрний хувьд Хятадын хүн амын нүүдэл суудал өвөрмөц онцлогтой юм.

    Төвд нутгийн болон Хятадын эх газрын хүн ам хэрхэн нүүдэллэж байгаа вэ? Өнгөрсөн зууны 80-аад оноос хойш, Төвдийн өөртөө засах район ба 4 мужийн төвд үндэстний төвлөрөн суугаа нутагт орсон хөдөлгөөнт хүн амын олонх нь хөлсний ажилчин ба хувийн наймаачид байв. Тэд төвд иргэдийн амьдралтай холбоотой үйлчилгээний салбар, барилгын салбар, газар тариалангийн салбарын ажил төрлийг голлон эрхэлдэг. Мэдээж, төвд нутагт очиж байгаа нь мөнгө олж аж төрөхийн төлөө юм , мөн төвд нутгийн эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил ба ардын амьдралыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулжээ.

    Зүүн чиглэлийн нүүдэлч иргэд Чэндү болон Бээжинд их очдог. Чэндү нь Төвдийн өөртөө засах район ба Сычуаны төвд үндэстний нутгийг холбосон газар зүйн онцгой байрлалтай тул төвд үндэстний хүмүүст "хоёрдугаар өлгий нутаг" гэгдэж, Төвд болон Сычуаны Ган Зи, А Ба нутгийн иргэдийн гол зорчдог газрын нэг болжээ. Бээжин хот нь Хятадын нийслэл болон улс төр, соёл, мэдээллийн төв болсны хувьд дотоод гадаадын өөр өөр үндэстэн ястан ба хүмүүсийн сонирхлыг маш их татдаг, мөн төвд нутгийн иргэдийн хүсэн тэмүүлдэг газар юм. Түүнчлэн Өвөр монголын өөртөө засах район, Шаньси мужийн Ү Тай Шань уул, зүүн хойд нутаг ба Гаундүн мужид төвд нутгийн иргэн олон байдаг.

    Төвд нутаг болон Хятадын эх газрын хүн амын харилцан нүүдлийн угтвар нөхцөл ба хөдөлгөх хүчин  Хятадын эх газрын хүмүүс яагаад хүчилтөрөгч дутагдалтай, хахир хүйтэн уур амьсгалтай Хөхнуур Төвдийн өндөрлөгт очдог вэ? Төвдийн иргэд яагаад бүгчим халуун чийг ихтэй дотор газар руу явдаг вэ? Энэ нь Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого ба хотжилт, орчин үеийн хөгжлийн зайлшгүй сонголт, мөн Хятадын нийгмийн хөгжлийн хандлага болох юм. Эдийн засаг, улс төр, соёл, шашны хөдөлгөх хүчин ба зам харилцааны нөхцөл байдал сайжирч, мэдээлэлжсэн нийгмийн хөгжлийн дагуу төвд нутгийн хүн амын дотор газар руу нүүдэллэх түүнчлэн төвд нутаг болон дотор газрын хоорондох хүн амын харилцан нүүдлийг буй болгожээ.

    Төвд нутаг болон дотор газрын хоорондох харилцан нөлөөлөл ба хамтын хөгжил Хүн ам нүүдэл суудал нь төвд нутаг болон Хятадын эх газрын үндэстнүүдийн солилцоо, уялдаа нэгдэлд ашигтай бөгөөд Төвд нутаг ба эх газрын үндэстнүүдийн орчин үеийн бүтээн байгуулалтад санаачилгатай оролцоход ашигтай юм.Төвд нутгийн өрсөлдөх чадвар мөн ерөнхий хүчнийг дээшлүүлж, төвд нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг ахиулах болно.

    Хүн ам харилцан нүүдэллэх нь төвд нутаг болон эх газрын үндэстнүүдийг улс орны орчин үеийн бүтээн байгуулалтын үр дүнг хамтаар эдлэх, төвд нутаг ба дотор газрын эвсэг зохицонгуй байдал, улс орны хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе