|
|
||
Хүн төрөлхтний түүхэнд соёл иргэншил болгон , үндэстэн болгон, түүний нийгэм соёлын хөгжил нь бие даан дангаар байж чадахгүй юм. Харин хөгжлийн үе болгон нь эргэн тойрны үндэстэн, соёл боловсоны хөгжилтэй нягт хэлхээ холбоо харилцаатай байж, түүгээр хөгжлийн үндэс, угтвар нөхцөл болгодог. Гэвч адил бус үндэстэн, адил бус соёл иргэншил хоорондын солилцоо хэлхээ холбоог ярих үед нэгэн бодит хэргийг бид умдгайлж байдаг. Энэ нь даруй хүний урсгал солилцоо болно. Төвд үндэстний түүхийн хөгжлөөс авч үзвэл, төв нутаг руу нүүн шилжсэн нь гурван үед хамгаас товойм, тоогоор ч хамгийн их байна.
Түрпан вант улс, Юань гүрэн, Мин гүрний үед хүний урсгал хамгийн их байлаа
Түрпан вант улсын үед /МТ 7-9 зуун/, энэ үед Тан гүрний нутаг дэвсгэр рүү хамгийн гол нь цэрэг анги, элч илгээх, эелдэн дагагсдыг төвхнүүлэх, иргэд хоорондын харилцаа зэрэг олон хэлбэрээр байжээ. Гэвч эдгээрийн дотор цэрэг ангийн урсгал хамгийн их байжээ. Түрпан вант улсын 200 гаруй жилийн хугацаанд нутаг дэвсгэрээ тэлэн өргөтгөхийн төлөө зүүн тийш тэлж, Тан гүрний эзэмшилд байсан их хэмжээний нутаг районыг эзлэн авчээ.
Үүнээс гадна, Түрпанчууд бас Хятадын Төв нутаг руу их олон элч илгээсэн байна. Бүртгэлээр, Түрпан вант улсын үед Тан гүрэнтэй харилцан 290 гаруй удаа элчин илгээж байжээ. Удаа бүр 50-60 хүний бүрэлдэхүүнтэй элчин илгээж байжээ. Ингэж бодвол Түрпанаас Тан гүрэн рүү 180 гаруй удаа элчин илгээсэн нь 9000 гаруй хүн илгээлээ гэсэн болно. Олон элч буюу дайны олзлогсод Чан-аньд урт хугацаагаар амьдарч байжээ. Үүнээс гадна их олон иргэд ч Төв нутагт орж ирэн аж төрөн амьдарсан байна.
Юань гүрний үе/МТ 13-14 зуун/ бол Түрпанчууд Төв нутаг руу нүүж ирсэн хоёрдох оргил үе болно. Юань гүрний ноёд төвд уламжлалт буддын шашин шүтдэг учир Төвдийн лам гэгээнтэн нарыг их хүндэлдэг юм. Иймээс их олон гэгээнтнийг улсын багш өргөмжилжээ. Ингэснээр их олон лам хуврагтан Юань гүрний нийслэл хотод ирж, Юань гүрний хаад ноёдод түшиглэн улс төрийн эрх эдлэн Юань гүрний ноёрхлын онцгой нэгэн давхарга болжээ.
Мин гүрний үе /МТ 14-17 зуун/ бол гуравдах оргил үе болно. Энэ үед Төвд районыг бүгдийг хамарсан байна, ганц гэгээнтэн ламтан нараар барахгүй орон нутгийн тэргүүн нар ч их хэмжээгээр төв нутаг руу орсон байна. Хүний тоо, цар хэмжээгээр ч их өргөн болсон байна.
Мин гүрний үед Төвдийн олон газрын тэргүүн нарыг томилж, тогтмол хугацаатайгаар Бээжинд ирж бараалхуулж байжээ. Мин гүрний энэ бодлого нь Төвдийн лам хувраг, орон нутгийн ноёд түшмэлийг ихээр татаж, Төвд үндэстний районы хүмүүсийн Мин гүрний нийслэлд их хэмжээгээр ирэх хөдөлгөөнийг бий болгожээ.
Төвдийн түүхэн дэх хөгжлийн үе болгонд их цар хэмжээний хүний урсгал бий болдог
Нарийн шинжилбэл энэ гурван үе адил нэгэн онцлогтой байдаг. Даруй бүр Хөхнуур Төвдийн өндөрлөгт нийгмийн их өөрчлөлт гарч, их хөгжлийн үед байдаг. Түрпан вант улсын үед Хөхнуур Төвдийн өндөрлөгийн район тархай бутархай байснаас нэгдлийн үед орсон бөгөөд Төвд үндэстний нэгдмэл цогц газар нутаг соёлын талаар бий болон бүрэлдсэн түүхийн чухал үе болно.
Юань гүрний ноёрхлын үед Төвдийн нийгэмд авч хэлбэл чухал эргэлтийн үе болох бөгөөд Төвдийн нийгэм дахин эмхлэгдэн хөгжсөн чухал үе болно. Юань гүрний Төвдийг ноёрхсон тэрчлэн Сагиагийн засгийн газрыг дэмжсэнээр Түрпан вант улс нурснаас нааших Төвдийн нийгмийн 400 гаруй жил үргэлжлэн тархай бутархай байдлыг эцэслүүлжээ. Сагиагийн бүлгэм Юань гүрний дэмжлэгтэйгээр түргэн хүчирхэгжиж, Төвдийн олон бүлэг Юань гүрний ноёрхлыг аялдан дагасан байна. Үүний зэрэгцээ Төвдийн нийгэм шашны бүлэглэлээр гол болгосон улс төрийн арга загвар бий болсон байна.
Мин гүрэн, Чин гүрний эхний үед Гэлүгвагийн бүлэг түргэн хүчирхэгжиж, түүнээр гол болгосон Төвд уламжлалт буддын шашин монгол нутаг руу их цар хэмжээгээр уламжлагдаж, Монголын нийгэмд гол байр эзэлжээ. Монголын Хошууд аймгийн дэмжлэгтэйгээр тавдугаар дүрийн Далай ламаар гол болгосон Төвдийн нэгдмэл орон нутгийн засгийн газар байгуулагдаж, Төвдийн улс төрийн үйл явц шинэ үе шатанд оржээ.
Эдгээрээс үзвэл, түүхэн дээр Төвдчүүд Төв нутаг руу шилжсэн нь Төвдийн өөрийн хөгжил хоорондоо нягт холбоотой юм. Төвдийн түүхийн хөгжлийн үе шат бүхэн тэрчлэн нийгмийн шилжилтийн эргэлтийн чухал үед төвдчүүд төв нутаг руу их цар хэмжээгээр шилжсэнтэй холбоотой юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |