Олон улсын нисэх онгоцны нийгэмлэгийн гаргасан хамгийн сүүлийн тоо бүртгэлд харуулснаар, Сянганы олон улсын нисэх онгоцны буудал 2011 оны дэлхийн ачаа тээврийн хамгийн том онгоцны буудлаар тодорсоноор уг онгоцны буудал дээрх шалгаруулалтад хоёр жил дараалан тэргүүллээ. Уг шалгаруулалтад Америкийн Теннеси мужийн Мемфис онгоцны буудал хоёрдугаарт жагсжээ.
Сянганы хэвлэлүүд мэдээлснээр, Олон улсын онгоцны буудлын нийгэмлэгийн гаргасан тоо бүртгэл нь уг нийгэмлэгийн гишүүдийн өнгөрсөн оны тал бүрийн байдалд хийсэн тоо бүртгэлээр тодруулсан юм. Эхний 15 байранд шалгарсан ачаа тээврийн онгоцны буудлаас Азийнх 7, түүний 4 нь Хятадынх байлаа. Үүнд Сянганы ба Шанхайн нисэх онгоцны буудлаас гадна Бээжингийн нийслэлийн нисэх онгоцны буудал, Тайбэйн нисэх онгоцны буудал тус тус 14- ба 15-рт жагсжээ.
\орчуулсан Алтанхуар\