|
|
||
Өнгөрсөн оноос энэ оны эх хүртэл, Сьчуань мужийн Төвд районы сүм хийдэд лам гэлэнмаа жич лам байснаа хар болсон хүн биеэ шатаах хэрэг олон удаа гарчээ. Төвдийн Буддын шашин биеэ хорлохыг зөвшөөрдөггүй, гэвч тэдгээр хүмүүс юунд биеэ хөнөөх энэхүү арга хэлбэрийг авдаг бэ? Биеэ шатаах хэрэг үүсэхээс өмнө, зарим хүн урьдчилан мэдээ нийтэлж, бичлэг болон зураг авах бэлтгэл ажлаа хийсэн байдаг, бас зарим хүмүүс лам гэлэнмааг цуглуулан зээл гудамжинд хэрэг үйлдсэн байна, энэ нь гэнэтийн хэрэг гэж үү? Иймэрхүү сэжиг тааврыг өвөрлөн, сэтгүүлч Төвд районы холбогдох зүтгэлтний санал бодлыг сонссон байна. Нэгэнт үүссэн лам гэлэнмаа нарын биеэ шатаасан хэрэг Сьчуань мужийн А ба сяньд илүү төлөрчээ. Тухайн нутгийн цагдаагийн талын байцаалтаас үзэхэд, биеэ шатаасан хэд удааны хэрэгт, нэг бүлэн нь лам байснаа хар болсон хүмүүс байж, тэдний хамтын онцлог гэвэл, өнгөрсөн муу хэрэг үйлдсэн тэмдэглэлтэй юм байна.
Эдгээр биеэ шатаасан харууд нь өнгөрсөнд гэмт хэрэг үйлдсэн, нийгэм нийт дээр нэр нөлөө муутай, үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, ирээдүйдээ итгэл алдсан хүмүүс юм байна.
Танилцуулснаар, энэ оны 1-р сарын 6-ны өдөр биеэ шатаасан А ба сяний хар Зизэн, уул нь хулгайн хэргээр нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад шийтгэгдэж өнгөрсөн, биеэ шатаахаас нэг сарын өмнө 8000 гаруй юанийг тоносон бөгөөд сүйтгэсэн байна. Зизэн хар болсны дараа, 5 эмэгтэй хүнтэй хамтран амьдарч өнгөрчээ. Зизэнтэй нэг өдөр биеэ шатаасан хар Дарьням Галдан хийдийн бурхны хөргийг хулгайлсан хэргийн сэжигтэн. "Төвдийг тусгаар тогтнуулах" хагалан бутраах хүчин нь эдгээр хүмүүсийг ашиглан хэрэг бүхнийг нөмрүүлж, тэдний биеэ шатаахыг "баатар" хэмээн өргөмжилдөг байна.
Биеэ шатаах ажиллагаа нь урьдаас төлөвлөсөн оролдлого гэдгийг шалгалт байцаалтын дүн гэрчилж байна. Хилийн дотоод гадаадын хагалан бутраах хүчин болон байгууллага биеэ шатаагчийг баатар хэмээн өргөмжилж, биеэ шатаах ажиллагаанд урам, дэмжлэг хайрладаг байна.
Нэгд, биеэ шатаагчид биеэ шатаахаас өмнө "Төвдийг тусгаар тогтнуулах" зэрэг улс орныг хагалан бутраах уриаг хашхирдаг. Хоёрт, эдгээр биеэ шатаагчид биеэ шатаахаас өмнө өөрийн зургаа хилийн чанад байгаа Төвдийг тусгаар тогтнуулах байгууллагад илгээдэг байна. Гэвч биеэ шатаасан хэрэг үүссэний дараа, хилийн чанадын тусгаар тогтнуулах хүчин тэр даруйд нь биеэ шатаасан хэргийн газар дээрх зураг болон биеэ шатаагчийн өдөр тутмын амьдралын зураг жич холбогдох мэдээг нийтэлж, үнэн бодит хэргийг гуйвуулж хууль бус ажиллагаа хийдэг байна. Гуравт, зарим хилийн чанадын байгууллага биеэ шатаагчийг урамшуулахын төлөө, биеэ шатаагчдад төлбөр олгох зэрэг арга хэмжээг авдаг байна.
Далайн бүлэг зэрэг хагалан бутраах хүчний дэмжлэг дор, биеэ шатаах хэрэг үр нөлөө хүртэж үргэлжлэн үүсэх онцлогтой болжээ.
Төвдийн Буддын шашны үзэл санааны төлөөлөгч 14-р үеийн Далай ламын хувьд, Төвдийн буддын шашны дүрэм журмыг эвдсэн эдгээр ажиллагааг хориглон зогсоохгүй мөртөө хүн төрөлхтөн, нийгмээс тэрсэлсэн ажиллагааг дэмжиж, эдгээр хүмүүсийг ашиглан, гэмт хэргээ нөмрүүлж, тэдгээр биеэ шатаагчдад дурсгалын хөшөө босгон, тэднийг батаар хэмээн өргөмжилж, бас тэдэнд ном уншиж сүнсийг татна гэдэг. Эдгээр арга барил нь төөрөгдүүлж мэхлэх шинжтэй юм.
Биеэ шатаасан хүмүүсийн төлөө, Сьчуань мужийн Ганьзигийн буддын шашны нийгэмлэгийн дарга хэлэхдээ, сэтгэл зовж байна, биеэ шатаасан хүмүүс буддын шашныг ойлгохгүй юм гэжээ. Буддын шашны нийгэмлэгийн хариуцлагатай хүний хувьд, нийгэмлэгийн бий бүхий шашны зүтгэлтэн биеэ шатаах хэргийг эсэргүүцэх ёстой гэж би үзэж байна. Биеэ шатаагчид буддын шашныг ойлгохгүй юм. Биеэ шатаасан эдгээр хүмүүс манай Төвдийн уламжлалт буддын шашны хэвийн амьдралд маш ихээр нөлөөлж байна, иймээс бид үүнийг эрс эсэргүүцэх хэрэгтэй, энэ нь манай Төвдийн уламжлалт буддын шашны дүрэм журмаас зөрчиж байна гэжээ. \Рэнчинсоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |