|
|
||
Дэлхийн бурхны шашинтнуудын ариун дархан газрын хувьд, Өмнөд Азийн бурхны шашны дагшин орон—Бодьгая бол амар амгалан, эвсэг найрамдуу газар юм. Бурхан багш Шигимуни 2000 гаруй жилийн өмнө бодь мөрт орсноос мөргөлчид тэнд очих явдал тасраагүй үргэлжилсээр эдүгээд хүрсэн юм. Тэнд бурхны шашны төрөл бүрийн арга хэмжээнүүд тоо томшгүй олон удаа зохиогдсон юм. Энэ оны 1-р сарын 1-нээс 10-ны өдрүүдэд Далай ламын бүлгийн улс төрийн хүчний дэмжлэгтэйгээр, 14-р дүрийн Далай лам Бодьгая-д түүний насан туршид дахь 32 пахь удаагийн авшигийн номын хурал хийв. Гэвч харамсалтай нь тэр нь 14-р дүрийн Далай ламын урьд хийж байсан номын хурлуудтай нэгэн адилаар, уг авшигийн хурал нь бурхны шашны цэвэр ариун цуглаан биш, харин эсрэгээр бурхан багшийн ёс номлолоос гажсан ов явуулга, мэх заль, бодит байдалтай үл нийцжх суртал ухуулга, өшөө хонзонг дэвэргээсэн зүйл байсан билээ.
Юуны өмнө, буян билгийн хос бясгалыг хөөцөлддөг бурхны шашны номы тавцанд хагалан бутаргах, үймээн дэгдээх улс төрийн зорилтоор дүүрч байсан. Хоёрт, "тонилоход саадгүй" болгохын тулд хүчин чармайлт гаргах явдлыг тайлбарладаг бурхны номын ёсыг өшөө хонзон, терроризм болон хэт даврах үйл ажиллагааг ихээр сурталчлахыг номлохоор орлуулжээ. Гуравд, амьтан бүхнийг энэрэхийг санаачилдаг бурхны номлолыг үндэстний зөрчлийг дэвэргээх оролдлогоор орлуулсан байна. Дөрөвд, шашинд бүлгийн ялгалгүй байдгийг онцлодог номын хурал нь үнэн хэрэг дээрээ шашны мөргөлдөөнийг өдөөн дэвэргээсэн тавцан болсон байна.
1959 онд Далай лам Энэтхэгт орогносноос хойш, Төвд уламжлалт бурхны шашны олон бүлгийг холбон, Төвд уламжлалт бурхны шашны удирдагчийн байр суурь, дүр дөрхийг бүрдүүлэхийн тулд чармайсаар ирсэн юм. Үүний төлөө, тэрээр бас Төвд уламжлалт бурхны шашны доторхи сөрөг бүлгийг нухцан дарсан юм.
Сурвалжлагч саяхан азаар Бодьгая орж хүрч сурвалжилсан юм. Тэнд мөргөл хийж буй хүмүүсийн дотор, төвд лам хувраг, эгэл жирийн мөргөлчид байнга харагдаж байсан, тэд бурхны шашны бусад сүсэгтнүүдтэй нэгэ адилаар бурхны оюун бичлиг, энэрэл хайрыг шүтэн биширч, алс холоос тэнд хүрэлцэн очиж мөргөл үйлдэж байгаа юм. Гэвч 14-р дүрийн Далай лам болон түүнийг эелдэн дагагсад бурхны шашны тухай сайн санаатай хүмүүсийн энэ сэтгэлгээг ашиглаж, ялангуяа "Далай лам" хэмээх эрхэм цолыг хүндэтгэж байгаа сэтгэлгээг ашиглаж байгаа нь харамсалтай байна.
3-р дүрийн Далай лам Монго нутагт ном шашин дэлгэрүүлэн, тэнд нирваан дүр үзүүлснийг түүх мартахгүй, 5-р дүрийн Далай лам түүхийн урсгалыг даан, Хятадын үндэстнүүдийн нэгдлийг ахиулсныг түүх мартахгүй, 7-р дүрийн Далай лам төвд төвлөрсөн эрхт эрэнт гүрний засаглалд нааштай туслан, Төв засгийн газраас Төвд дахь бүрэн эрхээ эрчимжүүлэхэд үзүүлсэн гавьяа зүтгэлийг түүх мартахгүй, 13-р дүрийн Далай лам эх орон нь туйлын буурай байгаа үед "Англичуудыг тотночлохгүй, Төв засгийн газраас урвахгүй" амлалт хийснийг түүх мартахгүй, хэлэлгээнгүй, 6-р дүрийн Далай ламын номын ёсноос урваж салсан гэмээр эмгэнэлтэй яруу найргуудыг түүх мартахгүй юм. Гэвч өнөөдөр 14-р Далай лам урьдахь дүрнүүдийн эх оронч, шашинч, төр засагт тустай, ард иргэдэд ашигтай байдаг сайхан уламжлалыг залгаж авсангүй мөртөө шашны зэргэмж болон нөлөөгөө ашиглан, эх орноо хагшалан бутаргах, Төвдийн тогтвортой байдлыг буниулах үйл ажиллагаа хийж байна. Түүний үйлдэж буй зүйлүүд нь үнэндээ урьдахь дүрнүүдийн номын ёсноос няцаж, "Далай лам" хэмээх энэ нэрийдлийн итгэлийн хүрээнээс хальж давсан байна.
14-р дүрийн Далай лам төөрөгдлөө ухаарч, Төвд улалмжлалт шашныг ашиглан хагалан бутаргах, эвдэн бусниулах үйл ажиллагаа хийхээс больж, шашны энэхүү амар амгалан, эвсэг чөлөөтэй ариун газрыг нь эгүүлэн өгч, Төвдийн хөгжил, тогтвортой байдал болон Төвдийн үндэстнүүдийн ард иргэдийн аза жаргалтай амьдралын төлөө нааштай ажлууд илүүхэн хийхийг бид хүсч байна. Ингэх нь "Далай лам" хэмээх энэ цолын талаарх Төвдийн өргө олон сүсэгтэн, дэлхийн бурхны шашны сүсэгтэн нарын хүсэл найдлагыг хүсэрдүүлэхгүй бөгөөд олон дүрийн Далай лам нарын хэдэн зуун жилийн турш эх орноо хайрладаг, төр гүрэндээ тустай, ард иргэдэд ашигтай хувь барилдлагын номын ёсыг өөрийн гартаа бүрэлгэхгүй байж чадах болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |