|
|
||
"Баруун бүс нутгийн биет бус соёлын өвийн үзэсгэлэн болон соёлын салбарын гурав дахь форм" 4-р сарын 6-ны өдөр Сүй Тан гүрний торгон замын эхлэл болох Ши-Аний Датанши хотод болжээ. Уг форм 10 хоног үргэлжилж, Хятадын баруун бүс нутгийн 12 муж районы биет бус соёлын өвийн 300 гаруй уламжлагч болон Жэжян зэрэг өмнөд нутгийн биет бус соёлын өвийн хамгаалалтын байгууллага, уламжлагч оролцож, дэлхийн, улс орны болон мужийн зэрэглэлийн 50 гаруй биет бус соёлын өвийн төслөөр гол цогц болгосон байна.
Үзэсгэлэнг уран сайхны тоглолт, гар урлалын үзэсгэлэн болон хоол ундны соёл зэрэгт ангилж, үүнд ӨМ-ын монгол үндэстний хувцас, толгойн засал, Зарууд хошууны модон барын зураг зэрэг дэлхийн болон үндэсний зэрэглэлийн ховор нандин биет бус соёлын өвийн төслүүдийг хамарч байгаа юм.
2010 оноос хойш, Датанши хот уг үзэсгэлэнг хоёр удаа амжилттай зохиож, давхардсан тоогоор дотоод гадаадын 600 мянга гаруй жуулчин хүлээн авсан байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |