• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төрөлхийн зүрхний өвчтэй хүүхэд багачуудыг төлбөргүй эмчлэх ажил эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-04-06 16:34:46

      Төвдийн төрөлхийн зүрхний өвчтэй хүүхэд багачуудыг төлбөргүй эмчлэх ажил 6-ны өдөр Лхаст ажлаа эхлүүлж, 6000 гаруй өвчтөн эмчилгээ авах эрмэлзэлтэй байна.

      ТӨЗР-ны эрүүл мэндийн танхимын дарга Пүбү Дролма хэлэхдээ, энэ удаагийн эмчилгээнд Төвдийн 1-18 насны зүрхний өвчтэй хүүхэд багачуудад мэс засал зэргийн эмчилгээ хийх болно. Эмчилгээний ажлынхан туслалцаа олгох муж хот болон аж ахуйн нэгжтэй нааштай харилцаж, хүүхэд багачуудын төрөлхийн зүрхний өвчнийг эмчлэн засах ажлыг сайтар хийх юм. Үүний зэрэгцээ шинжилгээ хийх , оношлох, эмчлэх гурван талаас гардаж, сургуулийн насны болон сургуулийн насанд хүрээгүй хүүхдүүдэд зохицуулан эмчилгээний төсөл боловсруулж, ажлын эмх цэгцтэй явагдахыг батлах болно гэжээ.
 
  Өнөө Төвдөд төрөлхийн зүрхний өвчтэй хүүхэд багачууд 9000 гаруй байна. Сүүлийн жилүүдэд, Төвдийн том эмнэлгүүд төрөлхийн зүрхний өвчтэй 2912 хүүхдийг хүлээн авч эмчилсэн бөгөөд дахин 6235 хүүхдийг эмчлэх шаардлагатай байгаа юм байна.\Рэнчинсоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе