• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын валютын сан Хятадын банк санхүүгийн хяналтын ажлыг өндрөөр үнэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-04-06 11:20:31

       Олон улсын валютын сан 5-ны өдөр тайлан нийтлэхдээ, Хятадын банк санхүүгийн хянан хамаарах систем нь өнгөрсөн олон жилийн туршид амжилтыг үзүүлсээр ирсэн юм. Гэлээ ч Хятадын банк санхүүгийн хянан хамаарах байгууллага шинээр гарч буй банк санхүүгийн шалгалтыг даван туулж зохистой шийдвэрлэх хэрэгтэй байна гэлээ.

       Тайланд тэмдэглэхдээ, өнгөрсөн хэдэн жилд, банк санхүүгийн хянан хамаарах байгууллагын дэмжлэг доор, Хятадын банк санхүүгийн хянан хамаарах ажил өндөр амжилт үзүүлсэн хэдий ч гадаадад нээлттэй байх бодлого болон банк санхүүгийн шинийг үүдэх хөгжлийг дагалдан, Хятадын банк санхүүгийн салбарын бүтцэд ихээхэн хувиралт гарч, эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн байна.

       Тайланд сануулахдаа, Хятадын хянан хамаарах газар даруй түргэн нуугдмал эрсдэлийг зохицуулж, банк санхүүгийн салбарын эрсдэлийг хамаарах чадавхын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хэтийн төлөвтэй эрсдэлийг шалгах системийг боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.

       Олон улсын валютын сангийн энэ удаагийн Хятад улсад анх хийж буй "банк санхүүгийн байгууллагыг хянан шалгах хөтөлбөр" бол дэлхийн банктай хамтран зохиож байгаа ажиллагаа юм. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе