• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхай хот агаарын тээврийн чухал байгуулалтуудыг эрчимжүүлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-04-06 15:40:54

       Хятадын иргэний агаарын тээврийн газар болон Шанхай хотын засгийн газар 5-ны өдөр Шанхайд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ нь Шанхайн иргэний агаарын тээврийн "үсрэнгүй" хөгжлийг биелүүлж, Шанхайн олон улсын агаарын тээврийн төв байгуулах болон агаарын тээврийн чухал байгуулалтуудыг ахиулах ач холбогдолтой юм.

       Шанхай хот нь Хятадын гол "портал" гарам болох тул түүний иргэний агаарын тээврийн хөгжил нь хүмүүсинй анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. 2015 он гэхэд, Шанхайн Пүдүн-гийн нисэх онгоцны буудал нь олон улсад өрсөлдөх хүчин бүхий чухал буудал болох бөгөөд дэлхийн 1 номерын олон улсын агаарын тээврийн зангилаа буудал болох юм. Шанхайн Хүн чяо нисэх онгоцны буудал нь Хятад улсын агаарын тээврийн сүлжээний хамгийн тохилог буудал болж, Шанхайн нисэх онгоцны буудлын зорчигч хүлээн авах хэмжээ давхардсан тоогоор 100 саяд хүрч, ачаа барааны хэмжээ нь 5 сая 500 мянган тоннд хүрч, дэлхийн агаарын тээврийн сүлжээний гол төв болох юм. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе