• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэгч Өмнөговийн компанийг хавсарган нэгтгэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-04-06 10:37:21

        Хятадын Хөнгөн цагааны компанийн харьяны салбар компани сүүлийн өдөр Өмнөговийн нөөц баялагийн хязгаарлагдмал хариуцлагатай компанитай гэрээ байгуулж, Хятадын хөнгөн цагааны аж үйлдвэр 1 тэрбум ам.доллараар Өмнөговийн компанийн 60-56 хувийг эзэмшихээр төлөвлөж байна. Энэ нь Хятадын хөнгөн цагааны компани нөөцийн стратегийг ихээр урагшлуулж, эрчим хүчний салбарт хүрээгээ тэлэхэд чухал алхам болсныг харуулж байна.

        Энэ удаагийн хавсарган нэгтгэсэн нь олон улсын ерөнхийлсэн уурхайн компани болж хөгжих Хятадын хөнгөн цагааны компанийн хөгжлийн стратегитэй нийцэж, дан ганц хөнгөн цагааны компаниас хөнгөн цагаанаар голлосон холбогдох олон талын ажил эрхэлсэн компани тийш хөгжихэд нийцсэн байж, ажлын цар хүрээг нүүрсний уурхайг багтаасан бусад нөөц баялаг руу өргөтгөж, нүүрс хөнгөн цагааны ажлыг бүх талаар нийлүүлсэн стратегийг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн хэлхээ холбоог улам төгөлдөржүүлэх болоод компанийн ерөнхий өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нааштай ач холбогдолтой юм./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе