Өвөр Монгол Сянган 10-ны өдөр Сянганд 14 чухал төслийн гэрээ байгуулан гарын үсэг зурж, нийт 11 тэрбум 260 сая ам. долларын хөрөнгө оруулахаар болжээ. Гарын үсэг зурах ёслолын дараа ӨМӨЗР-тай танилцах үзэсгэлэн нээлтээ хийжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, ӨМ, Сянганы байгуулсан 14 төсөлд боловсруулах салбар, зам тээвэр, цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулах, үүлэн тооцоолол, байгалийн хийн нийлүүлэлт, хөдөө аж ахуйн хөгжил, уул уурхайн ашиглалт зэрэг салбарт хамтран ажиллах зэрэг багтаж байна. Цаашид Ө.М ба Сянган нэн өргөн хүрээнд гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэх юм. \орчуулсан Алтанхуар\