|
|
||
Монгол улсын "Дорно дахины аялгуу" Хятад дууны гуравдахь тэмцээн 2012 оны 4-р сарын 7-ны өдөр Монгол улсын хүүхдийн ордонд амжилттай өндөрлөлөө. Уг тэмцээнийг CRI-Үйцай Күнзийн танхим болон Монгол улсын хүүхдийн ордон хамтран зохион байнуулсан юм. Монгол улсын ERTENS дунд сургууль, Атланта дунд сургууль, Гэгээрэл дунд сургууль, TOLIT дунд сургууль, Дархан хотын Цайхун дунд сургууль, Эрдэнэт хотын Цайхун-Гэгээ сургууль, нийслэлийн 23-р сургууль зэрэг 16 бага, дунд сургуулийн 50 гаруй сурагчид уг тэмцээнд оролцож, анги бүрийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болохоор өрсөлджээ. Нийслэлийн олон сургуулийн 460 гаруй сурагч болон мэргэжилтэн, шүүгч, удирдсан багш, Хятадын сайн дурын багш болон Монголын багш нар, сурагчийн эцэг эхчүүд зэрэг 570 гаруй хүн уг арга хэмжээнд оролцсон юм.
Монголын Күнзийн сургуулийн захирал Юй Жянь, туслах Жү Жюньли нар нээлтийн ёслолд оролцон, Жү Жюньли үг хэлж, тэмцээн нээснийг зарлажээ. Монголын хөгжмийн нэрт редактор Буянхишиг, Монголын сайн дурынхны багш нарын төвийн эрхлэгч Линь Юйбао, Монголын дуу хоолой радиогийн нэвтрүүлэгч, хөтлөгч Цэнд нарын зэрэг Хятад Монгол хоёр орны эрдэмтэн мэргэжилтнүүд уг тэмцээний шүүгч болсон байна.
Монголын Үйцай Күнзийн танхим 2010, 2011 онд "Дорно дахины аялгуу" Хятад дууны тэмцээнийг хоёр удаа амжилттай зохиосон юм. Энэ удаа мөн уг арга хэмжээгээр дамжин, Монголын өргөн олон хүүхэд багачуудад Хятадын соёл, урлагийг танилцуулахын зэрэгцээ Хятадын соёлд сонирхолтой, Хятад дуу дуулах дуртай хүүхдэд хятадаар дуулах авьяасаа харуулах тавцан олгож, Хятадын хэл соёлын талын мэдлэгээ болон Хятад дуу дуулах чадварыг дээшлүүлэн, нэн олон хятад дуу сурахад нь туслахын төлөө юм.
Уг тэмцээнийг бага анги, дунд анги, ахлах ангийн хэсэг болгон хувааж, тус тус 6-7, 8-9 насны хэсэг, 10-14 насны хэсэг болон 15-17 насны хэсгийн хүүхдүүдийг оролцуулжээ.
Тэмцээний журмын дагуу хүүхдүүд өөрийн сургуульдаа анхны шалгаруулалтыг хийж, анги бүрээс хоёр хүн дараах шатны тэмцээнд оролцсон юм.
Тэмцээнд зориулан дуугаа сонгон бичих, хувцас заслаа бэлтгэх зэрэг талаар багш болон гэрийн хүмүүс дэмжсэнээр хүүхдүүд маш цоглог бөгөөд итгэл төгөлдөр тэмцээнд оролцсон байна.
Дархан хотын Цайхун хятад хэлний дунд сургуулийн ахлагч багш Жаргал хэлэхдээ, хүүхдүүд маань уг тэмцээнд маш идэвхтэй бэлтгэн оролцлоо. Тэд өндөр амжилт гаргасанд би маш баяртай байна. Ийм тэмцээнийг зохиох нь сурагчдын хятад хэл сурахад тустай гэж би үзэж байна гэжээ.
Ирээдүй сургуулийн Урианхайдайн ээж Хулан хэлэхдээ, миний хүү Күнзийн танхимын 4-р ангийн сурагч, хятад дуу дуулах дуртай. Энэ арга хэмжээг сонсоод би их баярласан. Энэ удаа миний хүү байр эзэлж чадаагүй ч дараачийн удаа мөн оролцож, шагнал авахаар чармайна гэжээ.
Монголын үндэсний радиогийн хүүхдийн редакц, Монголын дуу хоолой радиогийн хятад хэлний редакц, Монголын TV-5, TV-9,Монголын "Өдрийн сонин" зэрэг хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй мэдээлсэн байна.
Хатагтай Буянхишиг хаалтын ёслол дээр тэмдэглэхдээ, Монголын 16 бага дунд сургуулийн сурагчид уг арга хэмжээнд оролцсон нь өнгөрсөн жилийнхээс давсан, дууг сонгож, найруулсан, дуулах мэргэжил, хувцас засал зэрэг талаар өнгөрсөн жилүүдийг давсан, үүнд эцэг эхчүүд ч их хүч зарсныг олж харлаа. Хятад улс бол Монголын хөрш орон, хятад хэл сурч байгаа хүүхдүүд хятад дуу дуулахаар дамжин, хятад хэлний төвшнөө дээшлүүлж, Хятадын соёл, зан заншлын талаар илүү ойлгон таньж болох юм гэжээ. Энэ удаагийн арга хэмжээ амжилтад хүрсэнд тэрээр баяр хүргэсэн байна.
Хатагтай Линь Юйбао хаалтын ёслол дээр энэ удаагийн хятад дууны тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч, бүрэн дүүрэн үнэлсэн байна.
\Үйцай Күнзийн танхмын Хятадын талын хариуцлагатан Номиннарс мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |