• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Манжуур боомтын импорт экспортын хэмжээ 16.6% нэмэгджээ

CRI       (GMT+08:00) 2012-04-16 16:54:38

      2012 оны 1-р улиралд Манжуур боомтын импорт экспортын хэмжээ 6 сая 670 мянган тоннд хүрч, 2011 оны мөн үеийнхээс 16.6% нэмэгдсэнийг Өвөр Монголын Манжуур хотын Статистикийн газраас сурвалжлагч мэдээлжээ.

      Үүнд импорт 4 сая 190 мянган тонн байж, 14% нэмэгдэн, экспорт 610 мянган тоннд хүрч 17% гаруй нэмэгджээ.

       Эх сурвалжаас үзвэл, 1-р улиралд Манжуур боомтын импортын бараа ихээр нэмэгдэх хандлагатай болж, хүдрийн баяжмал, химийн бордоо, нүүрсний импорт илт нэмэгдсэн байна. Экспортын бараа ч нэмэгдэх хандлагаа хэвээр хадгалж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн тэрчлэн барилгын материал гол нэр төрлийн бүтээгдэхүүн болсон байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе