• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-04-19 10:07:25

      Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хянаж удирдах үндэсний ерөнхий газрын орлогч дарга Ван Дэшюе 18-ны өдөр Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг яаралтай зохицуулж удирдах ажлын хурал дээр хэлэхдээ, Хятад улс олон арга хэмжээ авч, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг яаралтай зохицуулж удирдан, осол эндэгдлийг яаралтай зохицуулах тэрчлэн авран туслах чадавхыг тал бүрээр дээшлүүлнэ гэжээ.

      Ван Дэшюе хэлэхдээ, 2011 онд Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг яаралтай зохицуулан авран туслах чадавх тодорхой хэмжээгээр дээшилж, яаралтай зохицуулах чадавх болон авран туслах ажиллагааны үр дүн тодорхой дээшилсэн байна. Хятадын уул уурхайн аврах анги 3102 удаагийн осол эндэгдлийн авран туслах ажиллагаанд оролцож, 8751 эндсэн хүмүүсийг аварсан юм. Цаг алдалгүй авран тусалснаар, 10 удаагийн ноцтой осол эндэгдлийн хохирлыг үр ашигтай хазаарлаж чадсан юм. Гэвч үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг яаралтай зохицуулан удирдах, тэрчлэн яаралтай зохицуулах ажилд учир дутагдал оршиж, тоног төхөөрөмж болон яаралтай зохицуулах системийн байгуулалт зэрэг талаар боловсронгуй бус байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Хятад улс үйлдвэрлэлийн аюулгүй байдлын яаралтай авран туслах системийн байгуулалтыг ихээр урагшлуулж, улсын болон бүс нутгийн уул уурхайн түргэн тусламжийн ангийн байгуулалтыг түргэтгэнэ. Үүнээс гадна, олон төрлийн осол аваар гай гамшгийг яаралтай зохицуулах ажлыг эрчимжүүлж, яаралтай мэдээллийн зам шугамыг шулуутгаж, яаралтай байдлыг удирдах ба тэр талын дасгал сургуулилтыг эрчимтэй хийж, яаралтай байдлыг зохицуулан авран туслахад хэрэглэх тоног төхөөрөмж техникийн шинэчлэлт ба дэвшлийг ахиулна гэжээ.\Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе