![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Буддын шашны дэлхийн 3 дахь чуулга уулзалт 4-р сарын 25—27-нд Сянганд болно. Мөн үүний дагуу Хятадын Буддын шашны 3 ховор эрдэнэ хэмээгдсэн бурхан багшийн шүд, хуруу, зулайн ясны шарил буюу түүний нэг болох бурхны зулайн ясны шарилыг Сянган, Ао мэньд анх үзэсгэлэнд тавих юм.
19-ний өдөр, Хятадын шашны соёлын харилцааны нийгэмлэгийн дэд дарга Жян Жянь юн Бээжинд танилцуулж хэлэхдээ, энэ жилийн Буддын шашны дэлхийн 3 дахь чуулга уулзалтыг "эвсэг зохицонгуй дэлхий, сэтгэл нэгдэн урагшилна" гэсэн уриан дор зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд тавих бурхан багшийн зулайн ясны шарилыг Нань жинд анх нээж дэлгэснээс хойш мөн анх удаагаа тойруулан дэлгэн үзүүлэхээр байгаа юм гэжээ.
4-р сарын 25—30-ны өдрүүдэд Сянганд, 4-р сарын 30-аас 5-р сарын 4-ний өдрүүдэд Ао мэньд бурхан багшийн зулайн ясны шарилд тахилга өргөх ёслол үйлдэнэ. Жян Жянь юн хэлэхдээ, бурхан багшийн зулайн ясны шарилыг Сянган, Ао мэньд аваачин тахилга өргөх ёслол үйлдэх нь 3 газрын цаашлаад дэлхийн буддын шашны том үйл хэрэг болох юм. Сянган нь бурхан багшийн шүд, хуруу, зулайн ясны шарилыг бүгдийг тахиж өнгөрсөн цорын ганц хот болох юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |