• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

11-р дүрийн Банчин богд Шянганд хүрч Дэлхийн Буддын шашны 3-р чуулганд оролцох гэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-04-19 16:13:49

       Хятадын Шашны соёлын харилцааны нийгэмлэгийн орлогч дарга Жян Жяньюн 19-ний өдөр хэлэхдээ, 11-р дүрийн Банчин Эрдэнэ. Чойжизалсан Шянганд хүрч Дэлхийн Буддын шашны 3-р чуулганд оролцох гэж байна гэжээ.

       Дэлхийн Буддын шашны 3-р чуулган буюу Бурхан багшийн зулайн ясны шарилд тахилга өргөх ёслолын үйл ажиллагааны хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах хурал 19-ний өдөр Бээжинд болжээ. Жян Жяньюн хэлэхдээ, Хятадын Буддын шашны нийгэмлэг, Шянганы Буддын шашны холбоо, Хятадын Шашны соёлын харилцааны нийгэмлэгийн урилгаар Хятадын Буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга, 11-р дүрийн Банчин Эрдэнэ. Чойжизалсан Дэлхийн Буддын шашны 3-р чуулганд оролцох бөгөөд илтгэл тавих болно гэжээ.

        11-р дүрийн Банчин Эрдэнэ. Чойжизалсан 22 настай. Шянганд хүрч Дэлхийн Буддын шашны 3-р чуулганд оролцох нь түүний Хятадын дотор газраас анх удаагаа бусад газрын үйл ажиллагаанд оролцох гэж байгаа болно. \Сайн-Өлзий орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе