![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Өнөө Хятадын 95%-ын хот хөдөөгийн оршин суугчид эм эмнэлгийн үндсэн даатгалд хамрагдаад байна. Бүх нийтийн эм эмнэлэг эрүүл мэндийн даатгалын систем анх алхам бүрэлдээд байгаа юм. Эм эмнэлэг эрүүл мэндийн нэрт мэргэжилтэн , Бээжин их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн дээд сургуулийн профессор Жоу Зи Жүнь хэлэхдээ, бүх нийтийн эм эмнэлэг эрүүл мэндийн даатгалын систем анх алхам байгуулагдсан нь сүүлийн гурван жилийн энэ талын өөрчлөлтийн хамгийн их ололт амжилт болно гэжээ. Тэр хэлэхдээ, өнөө хөдөө тогсгонд эм эмнэлэг эрүүл мэндийн даатгал өргөн хүрээнд тогтоогдоод байна. Гэвч баталгааны түвшний хувьд хот сууригийнхтай нэлээд их зөрөөтэй байна. Тариачдын эм эмнэлгийн баталгааны түвшнийг хэрхэн дээшлүүлэх нь ирээдүйд зохицуулах шаардлагатай гол асуудлын нэг болоод байна гэжээ.
Хөдөө тосгоны төлбөрийн харьцал нэлээд бага болохоор, баталгааны түвшин нэлээд дор байж, хот суурины аравны нэг хувийг л эзэлж байна. 2012 оны ажлын шинэ байршуулалтад хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эмнэлгийн цайруулах харьцал болон хамгийн дээд хэмжээг нэмэгдүүлэхээр дэвшүүлсэн тул энэ нь засгийн газрын ирээдүйн чармайх чиг хандлага болно гэжээ. Шинээр нийтэлсэн эм эмнэлэг эрүүл мэндийн 2012 оны ажлын байршуулалтад, үндсэн эм эмнэлгийн даатгалын хамрах хүрээг цаашид бэхжүүлэн өргөтгөж, ажилтан ажилчдын эм эмнэлэг эрүүл мэндийн үндсэн даатгал, хот суурины оршин суугчдын даатгал болон хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эмнэлгийн даатгал зэрэг эм эмнэлгийн үндсэн даатгалд хамрагдах хэмжээг 95% -тай байлгахыг баталж, эм эмнэлгийн үндсэн баталгааны түвшнийг үргэлжлэн нэмэгдүүлж, эм эмнэлгийн авран туслах эрч хүчээ цаашид нэмэгдүүлж, хүнд өвчилсөн үеийн баталгааны механизмыг байгуулах талаар хайн сүвэгчлэл хийх болно гэж дэвшүүллээ.
Шинэ баримт бичигт бас, Хятад улс үндсэн эм эмнэлгийн дүрэм болон анхан шатны эм эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны механизмын шинэ механизмыг цаашид бэхжүүлэн боловсронгуй болгож, үндсэн эм эмнэлгийн дүрмийн хэрэгжих цар хүрээг өргөтгөж, энэ цар хүрээнд үндсэн эм бэлдмэлийг нийлүүлэх механизмыг дүрэмжүүлж, үндэсний үндсэн эм бэлдмэлийн нэрсийн жагсаалтыг боловсронгуй болгоно гэж дэвшүүллээ.
Хятадын улсаас эрхэлсэн эмнэлэг 80%-ын эм эмнэлгийн эх баялгийг эзэмшиж байдаг болохоор Хятадын эм эмнэлэг эрүүл мэндийн өөрчлөлтийн нэг гол үүрэг бол улсаас эрхэлсэн эмнэлгийн өөрчлөлтийг түлхэн ахиулах явдал болно. Энэ нь Хятадын энэ талын өөрчлөлтийн хүндрэлтэй тал гэж хүмүүс үздэг. Үүнээс өмнө Хятадын засгийн газар улсаас эрхэлсэн эмнэлэгт оруулсан хөрөнгө нийт зарлагын 10%-ыг л эзэлж, бусад хэрэгцээгээ эмнэлгүүд өөрөө мөнгө олж нөхдөг байсан. Харин эмнэлгийн орлогын нэг эх үүсвэр бол эм бэлдмэлийн үнийн зөрөө болно. Эм зарж эмнэлэгээ тэжээж байдаг гэлцдэг. Ийм учраас зарим эмч нар илүү мөнгө унагаахын тулд өвчтөнд үнэтэй эм уулгадаг болж, ийм механизм нь нийгмийн зэмлэлийг хүлээж байна.
Ажлын шинэ байршуулалтын дагуу Хятад улс энэ онд улсаас эрхэлсэн эмнэлгийн өөрчлөлтийг цаашид түлхэн ахиулж, урт хугацааны үр ашигтай, олон зам сувгаар нөхвөр өгөх механизм тогтоож, хотын улсаас эрхэлсэн эмнэлгийн өөрчлөлтийн туршилтын цэгийг өргөтгөж, ард иргэдэд харгалзал үзүүлэх үйлчилгээг бүх талаар өрнүүлж, сяны шатны эмнэлгийн үйлчилгээний чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээ авах болно. Эдгээр арга хэмжээ нь улсаас эрхэлсэн эмнэлэгийг олон нийтийн чанартай болгож, ард иргэдэд нэн сайн эмчилгээ хангах болно гэж хүмүүс үзэж байна. Үүнээс гадна засгийн газар албаны бус эмнэлгийн байгууллагыг эрчтэй хөгжүүлж, нийгмийн хөрөнгийг нэг бүлэг улсаас эрхэлсэн эмнэлгийн өөрчлөлтөд оролцуулахыг урамшуулах болно. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |