• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Өнөөгийн Монгол" үзэсгэлэн Бээжинд нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-04-27 18:40:21

    Хятад улсын Соёлын яам болон Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран санаачилж, Хятад улсын гадаадын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах газраас зохион байгуулсан "Өнөөгийн Монгол" үзэсгэлэн 27-ны өдөр Бээжин хотын Хуанчэн урлагийн музейд нээгдлээ. Хятад Монгол хоёр орны холбогдох салбарын албаны хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.

    Уг үзэсгэлэн "Монголын соёлын сар"-ын арга хэмжээний чухал хэсэг ба 5-р сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 50 гэрэл зураг, 40 уран зураг болон 3 уран баримлын бүтээлтэй. Эдгээр уран бүтээл нь харилцан адилгүй арга барил болон өнцгөөс Монгол улсын олон салбарын хөгжил цэцэглэл, боловсрол, соёл урлаг, түүх соёлын дурсгал, нүүдэлчдийн зан заншил, Монголын уудам хөх тэнгэр, цэлгэр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийг яруу тансаг илэрхийлсэн байна. Уран зураг, уран баримлын бүтээлүүд нь Монголын урчуудын зохион бүтээх өвөрмөц ур чадвар болон өндөр төвшнийг харуулсан байна.

    Хятад Монгол хоёр орон энэ жилд харилцан соёлын сарын арга хэмжээ зохионо. "Монголын соёл сар" арга хэмжээ 4-р сарын 12-ны өдөр Бээжинд нээгдсэн, 8-р сард "Хятадын соёл"-ын сарын арга хэмжээ Монгол улсад зохиогдох юм. \Сарантуяа мэдээлэв\

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе